НАТО-гийн цэргийг гаргаснаас хойш Афганистаны мансууруулах бодисны үйлдвэрлэл 40 дахин өсчээ. ОХУ-ын мансууруулах бодисонд хяналт тавих Холбооны албаны захирал Виктор Иванов энэ тухай мэдээллээ. Лиссабонд 11-р сард эвслийн стратегийг баталсан гэдгийг тэр санууллаа. “ Тэр баримт бичигт мансууруулах бодисны тухай хоёрхон удаа дурссан бөгөөд тэгэхдээ таслалын араар... Улс төрийн энэ маш чухал баримт бичигт мансууруулах бодистой тэмцэх арга хэмжээний талаар зай олдсонгүй” гэж Иванов тэмдэглэлээ. Афганы мансууруулах бодис нь Каспийн тэнгис  хавийн улсуудын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрч Хойд Кавказын БН улсуудын байдлыг тогтворгүй болгож алан хядах ажиллагааг идэвхижүүлж байна гэж тэр тэмдэглэлээ.