Хоёр жилд анх удаагаа нэг баррель нефтийн дэлхийн үнэ 90 доллараас давлаа. Нью-Йоркын бирж дээр лхагва гаригт нэг баррель нефтийг 90 доллар 50 центээр худалдсан байна. Өнөө өглөө Лондоны бирж дээр 1 баррелийг 93 доллар 50 центээр худалдаж байна. АНУ-д түүхий эдийн нөөц багассан сургаар нефтийн хэрэгцээ ихэссэн гэж шинжээчид үзэж байна. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн ирээдүйг зах зээлүүд өөдрөг үнэлэж байгаатай холбоотой гэж трейдерүүд үзэж байна.