Орос, Америкийн СДЗ-ийн тухай шинэ гэрээг Төрийн Дум 12-р сарын 24-нд батлаж магадгүй. ОУ-ын парламентын доод танхимын дарга өнөөдөр энэ тухай сэтгүүлчидэд мэдэгдлээ. Дум батлах өдрийн товийг одоохондоо тогтоож чадахгүй байна. Учир нь АНУ-ын Сенатын тогтоолын албан ёсны эх бичгийг одоо болтол хүлээж аваагүй байна гэж Думын дарга мэдэгдлээ. Москва, Вашингтон цөмийн зэвсгийнхээ тоог 7 жилийн дотор гурваны нэгээр хорогдуулахаар заасан СДЗ-ийн тухай шинэ гэрээг АНУ-ын Сенат лхагва гаригт баталсан юм. Америкийн сенаторуудын шийдвэрийг Д.Медведев сайшаагаад, оросын депутатууд ч тэдний жишээг дагана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Гэрээг хоёр улс нэгэн зэрэг батлана гэж талууд тохирсон байсан юм.