Сибирийн Буриад улсын Улаан-Үд хотод 35 хэм хүйтэрсэн тул бага ангийн хичээлийг өөрчилсэн байна. Энэ өвөл анх удаа ийм шийдвэр гаргаж байна. Буриад улсад сүүлийн үед ингэтлээ их хүйтэрч байгаагүй юм. Тус БН улсад ойрын өдрүүдэд 45 хэм хүртэл хүйтэрнэ гэж цаг уур судлаачид таамаглаж байна.