СДЗ-ийн тухай ОУ-тай хийсэн шинэ гэрээг АНУ-ын Сенат баталсан явдалд Москва баяр хүргэлээ. Холбооны Зөвлөл болон Улсын Дум ойрын үед энэ гэрээг бас батлана гэдэгт ерөнхийлөгч Дмитрий Медведев найдаж байна. Бүтэн долоо хоног маргалдсны эцэст америкийн Конгрессийн Сенат СДЗ-ийн тухай гэрээг лхагва гаригт сайшаалаа. Сенаторын 71 нь зөвшөөрч, 26 нь татгалзсан байна. Энэ гэрээнд ямар нэгэн засвар оруулах юм бол түүнийг булшилахад хүрч дахин шинэ гэрээ хийх шаардлагатай болно гэж Кремль сануулаж байсан билээ. Христосын мэндэлсэн өдрийн өмнө болсон энэ үйл явдлыг түүхэн гэж нэрлэж болно. Бүх дэлхийд хүчтэй дохио өгч байгаа, сүүлийн хорин жилд байгаагүй хамгийн том хэлэлцээр гэж Барак Обама мэдэгдлээ. АНУ-д гэрээг баталсан явдал, “сүүлийн үед ихээхэн хүч хөдөлмөр гаргаж бий болгосон цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх болон хураах талаар бий болгосон ололтыг хадгалахад туслана” гэж НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун итгэж байна. Энэ баримт бичиг үнэхээр эрх тэгш болсон гэж Батлан хамгаалахын болон гадаад бодлогын оросын зөвлөлийн гишүүн Федор Лукьянов үзэж байна:Бидний өмнө харилцан буулт хийн зөвшөлцсний тод жишээ байна. Тэгэхдээ хэнч хэнээсээ илүү, дутуу болоогүй, тал бүр авах гэснээ авсан. Буцах потенциалыг тооцох, мониторингын системийг өөрчлөх, батлан хамгаалахын болон давшилтын стратегийн системүүдийн холбоо харилцааг дурдсан зэргийг оруулж чадсан нь ОУ-ын амжилт гэж үзэж болно.ОУ нилээд зүтгэж байсан ПДХ системийн асуудлаар талууд хүссэн зүйлээ гүйцэлдүүлж чадсан гэж  мэдэгдэж болох хэлбэрийг олсон боловч гэрээнд оруулаагүй. Гэрээний дагуу хоёр тал 7 жилийн туршид хүнд бөмбөгдөгч онгоц болон усанд шумбагч онгоцон дахь баллистик пуужин, тив алагсагч баллстик пуужингуудаа тус бүртээ 700 нэгж болгох ёстой. Мөн түүний цэнэгт хошууг 1550 нэгжээр хорогдуулах ёстой. Цөмийн зэвсгийн тоог хамтран шалгаж байх ба стратегийн тээгчийн тоог хамгийн доод хэмжээнд хүргэж, одоогийнхоос хоёр дахин бага буюу 800 нэгжид хүргэнэ. Түрүүчийн баримт бичгийн хугацаа дууссан 2009 оны 12-р сарын 5-нд шинэ гэрээг батлана гэж эхлээд төлөвлөж байсан юм. Ингэж чадаагүй бөгөөд 2010 оны 4-р сард ОХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүд шинэ гэрээнд гарын үсэг зурсан билээ. Гэрээг батлах процесс ОХУ, АНУ-д нэгэн зэрэг явагдах ёстой гэж талууд тохиролцсон юм. Энэ гэрээ нь америкийн ПДХ систем байгуулах төлөвлөгөөнд үйлчлэх хэрэгсэл болох ёсгүй гэсэн өөрчлөлтийг СДЗ-ийн гэрээг батлах АНУ-ын Сенатын тогтоолд сүүлчийн мөчид оруулсан юм. Байдлаас харахад Орос улсын парламент СДЗ-ийн тухай гэрээг ойрын үед батлана. АНУ гэрээг сайшаахдаа гаргасан бүх нөхцлийг судлахын тулд цаг хугацаа шаардлагатай гэж оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова мэдэгдлээ.