ОУ олон улсын хэмжээнд хайж байгаа Ахмед Закаевийг шилжүүлэн өгөх тухай хэргийг Варшавын тойргын шүүх авч үзэж байна. “Шүүх пүрэв гариг гэхэд шийдвэр гаргана гэдгийг үгүйсгэхгүй байна” гэж тойргын шүүхийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Войчех Малек мэдээлсэн байна. Энэ шүүх хуралд гол хүн нь заавал байх шаардлагагүй. Закаев одоо Лондонд байгаа бөгөөд Польш улс руу явах виз бүрдүүлэх ажлаа хөөцөлдөж байна гэж урьд нь мэдээлж байсан юм. Закаевыг 9-р сарын 17-нд Варшавт цагдаа нар баривчилсан бөгөөд түүнийг нилээн хэдэн цаг прокурор дээр саатуулсан байна. Их Британ улсын цагаачийн эрхтэй гэсний дагуу түүнийг шүүх тэр орой нь сулласан байна. Үүний дараа Закаев Лондон орсон ба тэнд байнга амьдарч байгаа юм. Закаевийг хүнд ба онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж Орос улс буруутгаж байгаа билээ. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн тулд шилжүүлэж өгөх ёстой гэсэн шаардлагыг Москва, Польш улсын зохих байгууллагад тавиад байна.