Францийн нэр хүндтэй “Монд” сонин “Викиликс” сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг “оны хүнээр” тодоруулсан байна. Тус сонин нууц баримт бичгүүдийг тараадаг сайтын үүсгэн байгуулагчид редакцийн өгүүлэлээ зориулсан бөгөөд баасан гаригт Христосын мэндэлсэн өдрийн өмнө гардаг долоо хоног тутмын “Монд-магазин” сэтгүүл дээр түүний хөрөг зургийг хэвлэсэн байна. “Нью-Йорк таймс”, “Гардиан”, “Эль-Паис”, “Шпигель” “Монд” зэрэг нь барууны тэргүүлэх 5 хэвлэлийн тоонд ордог бөгөөд “Викиликс”-ийн тусламжаар америкийн дипломат байгууллагуудын нууц материалуудыг байнга нийтлэж байдаг билээ. Америкийн “Тайм” сэтгүүлийн уншигчид Ассанжийг “оны хүнээр” тодоруулсон боловч сэтгүүл өөрөө “Facebook” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулсан Марк Цукербергийг тодоруулжээ.