ОУ-ын пуужингийн нөөцөд хор хохирол учруулах зорилгоор АНУ ПДХ системээ хөгжүүлэхгүй ёсгүй. ОУ-тай байгуулсан СДЗ-ийн тухай шинэ гэрээг АНУ-ын Сенат баталсны дараа оросын сэтгүүлчидтэй утсаар шуурхай ярилцлага хийхдээ америкийн төрийн нарийн бичгийн даргын туслах Роуз Геттемюллер энэ тухай мэдэгдсэн байна. “ПДХ системийн талаар бид ОУ-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр төлөвлөж байна. Лиссабонд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалт дээр үүнийг баталж өгсөн гэж” Геттемюллер хэлсэн байна.