Монгол улстай хамтарч хязгаарлагдмал хариуцлагатай “Дорнод уран” хамтарсан компани байгуулах тухай засгийн газар хоорондын гэрээг ОХУ-ын Улсын Дум баталлаа. Улаанбаатар хотод 2009 оны 8-р сарын 25-нд Монгол улсын Цөмийн эрчим хүчний удирдах газрын дарга Содномын Энхбат, “Росатом” улсын нэгдлийн ерөнхий захирал Сергей Кириенко нар энэ хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Ураны орд газрыг ашиглах талаар Монгол улстай гэрээ байгуулсан анхны улс нь Орос улс боллоо. Энэ төслийг амьдралд хэрэгжүүлснээр 50 мянган тоннын нийт нөөцтөй түүнээс 22 мянган тонн нь Дорнод аймгийн Мардайд орд газарт байгаа ураныг олборлох хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг нээж өгөх юм. Оросын талаас “Атомредметзолото” нээлттэй хувьцаат нийгэмлэг, монголын талаас “Монатом” хязгаарлагдмал хариуцлагатай компани, хамтарсан үйлдвэрийн үүсгэн байгуулагчид бөгөөд ижилхэн хувиар оролцож байна.