СДЗ-ийн тухай ОУ-тай хийсэн шинэ гэрээг АНУ-ын Сенат баталсан явдалд Москва баяр хүргэж байна. Холбооны Зөвлөл болон Улсын Дум ойрын үед энэ гэрээг бас батлана гэдэгт ерөнхийлөгч Дмитрий Медведев найдаж байна. Парламентын хуралдаан 12-р сарын 24-нд болно. Энэ гэрээний дагуу талууд 7 жилийн турш цөмийн зэвсгээ гуравны нэгээр хорогдуулах ёстой. Бүх дэлхийд хүчтэй дохио өгч байгаа сүүлийн хорин жилд байгаагүй хамгийн том хэлэлцээр гэж Барак Обама мэдэгдлээ. Энэ гэрээ ирэх хавар гэхэд хүчин төгөлдөр болно гэж Цагаан ордонд үзэж байна. АНУ-ын Сенатын шийдвэрийг Герман, Япон, Канад болон бусад олон улсын удирдлагууд сайшааж байна. Энэ бол евро атлантын аюулгүй байдалд оруулж байгаа асар том хувь нэмэр гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Рассмусен мэдэгдлээ. Москва, Вашингтон цөмийн асуудлаар яриа хэлэлцээгээ улам гүнзгийрүүлнэ гэж үзэж байна гэж НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун хэллээ.