АНУ-ын Сенат Орос – Америкийн стратегийн давшилтын зэвсэгийг хорогдуулах тухай  Гэрээг батлахад  хэдхэн цаг үлдээд байна. 12-р сарын 21 нд сенатуудын дийлэнх ихэнх уг гэрээг цааш үргэлжлүүлэн хэлэлцэхийг зогсоохын төлөө саналаа өгсөн юм.  АНУ –ын  Конгрессийн Сенат 6 хоног уйгагуй  хэлэлцсэний дараа орос-америкийн СДЗ-ийг хорогдуулах тухай гэрээг батлах асуудалд нягт тулж ирээд байна. Мягмар гаригт сенатууд асуудлыг хэлэлцэж буй асуудлыг зогсоохоор саналаа өгсөн аж.  Энэ асуудлыг дэмжиж 67 хүн, эсрэг 28 хүн өгчээ. Ийм тохиолдолд уг асуудал эерэгээр шийдэгдэнэ гэдэгт эргэлзээгүй юм. Тэр тусмаа ардчилсан намын  идэвхитэй сурталчилгааны үр дүнд бүгд найрамдахчуудаас 11 хүн тэдний талд оржээ, уг нь 9 хүний санал авхад энэ асуудал нааштай шийдэгдэх нь хангалттай байсан аж. Сенатад Гэрээ хэлэлцэж байгаа нь АНУ-ын улс төрийн хүчнүүдэд духаараа мөргөлдөх шалтаг боллоо.  Орос-Америкийн ерөнхийлөгчид Дмитрий Медведев болон Барак Обама нар 2010 оны 4-р сарын 8нд Прага хотод баримт бичигт  гарын үсэг зурсаны дараа бараг л  бэх нь хатаагүй байхад  бүгд найрамдахчууд уг хэлэлцээрийн эсрэг нээлттэй эсэргүүцэж эхэлсэн юм. Ингэхдээ тэдний эсэргүүцэл нь уг баримт бичгийн агуулгад биш, харин уламжлалт улс төрийн утга агуулгатай америкийн ардчилагчид,  бүгд найрамдахчуудын хоорондын  тэмцэлд оршиж байсан юм –гэж Төрийн думын Олон улсын асуудал эрхэлсэн байнгын хорооны тэргүүн Константин Косачев ярьлаа. Харамсалтай нь,  Орос улсаас ялгаатай нь АНУ –д уг гэрээ  маш хатуу санал хураалтын компанит ажлыг тууллаа. 11-р сард Конггрессд үүний өмнө буюу энэ оны 4-р сараас 11-р сар хүртэл явагдсан бүхий л арга хэмжээг зөвхөн улс төрийн дотоод бодлогын өнцгөөс харж байсан.  11-р сар ард үлдэсэн, гэтэл одоо болтол санаа сэтгэл тэр зүгт л байна. Миний бодоход энэ нь америкийн улс төрийн бодлогын төгс бус чанарын илрэл юм. Үндэсний аюулгүй байдлын болон, тэр ч бүү хэл олон улсын тогтвортой байдлын чухал асуудал  улс төрийн намуудын сонирхлын зөрчлийн золиос болжээ. Энэ нь америкийн улс-төрийн системд болон америкийн улс төрчдийг бусдын өмнө хөөрхийллөлтэй л харагдуулсан хэрэг боллоо. АНУ-ын Конгрессийн Сенатын энэ удаагийн чуулганы  сүүлийн өдрүүдэд бүгд найрамдахчууд уг гэрээг “батлахгуй байж”    ардчилсан намынхныг хөзрөөс гаргахаар улайрч байв. Тэд нилээд хэдэн нэмэлт өөрчлөлтүүдийг  санал болгож байлаа. Хэрэв тэдгээрийг хүлээж авсан тохиолдолд шинэчилсан текстийг оросын талтай дахин зөвшилцөх ёстой байлаа. Байдал ингэж эргэх нь СДЗ Гэрээ хэрэгжих нь удааширч,   магадгүй бүр загалмай тавьж ч болзошгүй байлаа. Бямба гаригт Обама телевизээр хэлсэн үгэндээ сэнатуудыг  санал хураалтыг хойшлуулснаар үндэсний болон дэлхий нийтийн  аюулгүй байдалд аюул учруулж байгаа тул үүнийг бодож тунгаахыг уриалсан юм.  Тэрээр СДЗ ийн гэрээ батлагдах болтол  Гавайн арал руу  амрахаар явахгуй гэж  мэдэгдэл хийсэн аж.  Лхагва гаригт Холбооны улсын агаарын нисэх хүчний удирдах газар  Гонолулугийн орчим агаарын холбоо нь сенатуудын Гэрээг батлах хүртэл хаагдсан тухай мэдэгдэжээ.