Орос улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Энэтхэг улсад хийж буй алба ёсны айлчлалынхаа хүрээнд Агро хотод байдаг ертөнцийн гайхамшгийн нэг Таж Махалын бунханг үзэж сонирхолоо.  Экскурс аяллыг тус улсын археологийн албаны ажилтнууд англи хэл дээр тайлбар хийв. Ерөнхийлөгч Медведев уг цогцолборын уран барилгын фото зургууд татаж, эндхийн акустикийг үнэлсэн байна.  Энд цуурай 13 секунд үргэлжилдэг аж.  “Уран барилгын хосгүй дурсгалыг хадгалж ирсэнд баяр хүргэе” гэж тэр хүндэт зочдын дэвтэрт бичиж үлдээжээ.  Агра хотоос Медведев Мумбай орж,  Энэтхэг улсын технологийн дээд сургууль болон “ Болливуд” кинофабрик очно.