Японы  зүүн-өмнөд хэсгийн Титидзима арал дээр лхагва гаригийн шөнө 30 удаа   7 баллаас илүүтэй хүчтэй газар хөдлөсөн тухай АНУ-ын геологийн сайтан дээр мэдээлжээ.  Сүүлийн газар хөдлөлтийн хүч 5 балл байлаа. Цуврал газар хөдлөлт  Титидзима арлаас 130, Токиогоос 1000  км зайд болсон аж. Газар хөдлөлтийн гал голомт 10 км газрын гүнд болжээ. Үүний өмнө мягмар гаригийн орой  7 баллтай  хүчтэй газар хөдлөлтийн улмаас  2 метр цунами дагалдана гэсэн таамаглал ор хоосон байжээ.