Хятад улсын эрх баригчид нефтийн бүтээгдэхүүнийхээ  үнийг нэмэгдүүлэхээр шийд гаргажээ. Өнөөдрөөс эхлэн тус улсад нэг тонн бензины үнэ 46 ам. долл., дизелийн түлш 45 ам. доллараар өсчээ. Ингэснээр дотоодын зах зээл дээр нэг тонн бензин 1171 долл, харин дизлийн түлш 1057 долларын үнэтэй болжээ. Сүүлийн хоёр сарын дотор Хятад улсад нефтэн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт 2 удаа хийгдэж байгаа нь энэ юм.Дизелийн түлшний жижиглэнгийн үнэ сүүлийн удаа  10 –р сард нэмэгдсэн аж.