Энэтхэг улс “Притхвина-2” цөмийн зэвсгийн цэнэглэгч тээх чадвартай баллистик пуужингийн туршилт  амжилттай боллоо. Өнөөдөр тус улсын зүүн хэсэгт орших  Орисс мужийн цэргийн буудлагын газраас 2 пуужин хөөргөлөө. Үүний өмнө 9-р сард туршилт хийсэн боловч пуужин хөөрч чадаагүй аж.  350 км туулах чадвартай “Притхви-2” пуужин нь жирийн болон цөмийн пуужингийн толгойгоор тоноглогдох боломжтой юм. Уг техник нь одоо  Энэтхэгийн армид хэрэглэгдэхээр болжээ.