Сеулийн талаас цэргийн хүчийг харуулсан ээлжит явдлыг  Пхеньян хариу өгсөнгүйд Москва эерэгээр үнэлж байна. Солонгосын хойгийн байдал  “хямралынхаа үеийг” давчихлаа гэж БНХАУ-д суугаа Орос Улсын Элчин сайд Сергей Разов мэдэгдээд, Хойд өмнөдүүдийн цэргийн сургуулилтын буудлагад зэвсгийн  хүчний хариу барихгуй болох нь тодорхой боллоо ”гэв.Орос улсын дипломат хэлэхдээ: Солонгосын хойгийн хурцадмал байдлыг арилгахын  тулд Москва нилээд хэдэн шуурхай арга хэмжээнүүдийг авсан. Энэ арга хэмжээний зорилго нь Хойд , Өмнөд хоёрыг  11-р сарын 23 ны цус урсгасан мөргөлдөөний улмаас гарсан тулгамдсан бүх  асуулуудыг улс-төр дипломатын яриа, хэлэлцээний шугамаар шийдвэрт хүрэх явдал байлаа. Ингэхдээ Сергей Разов Москсва Бээжинтэй нягт холбоотой ажилласан гэдгийг сануулав. Орос улс, БНХАУ –ын өндөр албаны хүмүүс сүүлийн хоёр долоо хоног Хойд Солонгосын дипломатуудтай нилээд олон яриа, хэлэлцээр явуулсан аж. Хойд Солонгосоос 10 км зайд даваа гаригт Шар тэнгисийн Ёнпхендо арал дээр хоёр цагийн турш Өмнөд Солонгосын цэргийнхэн зогсоо зайгүй их бууны буудлага хийсэн аж. Буудлагаас болж хорогдох байрны хана доргиж, агаарт Өмнөд Солонгосын байлдааны онгоцууд эргэлдэн ниснэ. Энэ бол цэргийн сүр хүчийг харуулж байгаа явдал. Сеулээс ирсэн мэдээллээс ийм сургуулилт цаашид сар бүр явагдах нь. ОХУ-ын ШУА-ийн Олон улсын эдийн засгийн харилцааны Орчин үеийн солонгос судлалын хүрээлэнгийн захирал Георгий Толорай ингэж ярьлаа.  Сеулийг бодлогогуй үйл ажиллагааг зогсоох дипломат  идэвхитэй ажлыг явуулах шаардлагатай байна. Пхеньянд иймэрхүү явдлыг тэвчин өнгөрөөх  зориг хүрэлцэнэ гэж найдаж байна. Бодлогогуй, санаачлагагуй, урьдчидлан тааварлахын аргагуй ийм булчимгүй тохиолдолд  Пхеньяны тэвчээрт л найдахаас өөр зүйлгүй. Харин энэ бүхнийг  Сеул эрүүл ухаанаар анхаарахгуй байгаа нь харамсалтай юм.  Солонгосын хойгийн хурцадмал байдлыг буруулахад НҮБ-ын тусгай төлөөлөгч  Сеул, Пхеньян руу айлчлал хийвэл нөлөөлнө гэдэгт ОХУ-ын ГХЯ итгэлтэй байна. Тэр тусмаа  Пхеньянаас Хойд Солонгосын удирдлага МАГАТЭ гийн байцаагчдыг тус улсад оруулах боломжтой гэсэнг найдвар төрүүлсэн мэдээлэл ирж байна. Тэднийг  өнгөрсөн жил Йонбенегийн цөмийн төвөөс албадан гаргасан юм. Энэ хугацаанд олон улсын хатуу эсэргүүцэлтэй тулгарч байсан хэрнэ Хойд Солонгос нь ураныг баяжуулах 2 мянга гаруй центрфуг болон хөнгөн усан дээр реакторыг барьж байгуулж байна.Пхеньян өөрийн цөмийн хөтөлбөрийг  хөгжүүлж байгаа нь түүний 12 мянган аижллагаагүй болсон түлшний цэнэглэгч гэрчилж байна. Тэдгээр нь плутоний агуулдаг бөгөөд цөмийн зэвсэг бий болоход хэрэглэгдэх юм. Сүүлийн өдрүүдэд Хойд Солонгосын удирдах хүмүүс эдгээр цэнэглэгчийг худалдах тухай хэлэлцээрийн ширээнд суухаа зөвшөөрсөн юм. Энэ саналыг Өмнөд Солонгост тавьж болох юм. Ийм яриа, хэлэлцээр эхлэвэл хоёр тал “лууны сүүлээр” “зургаагийн механизмыг дахин сэргээхэд хүргэж болох юм. Орос, Хятад  хоёр сүүлийн нэг сар бүтэн АНУ, Япон болон хоёр Солонгосыг Хойд –Зүүн Азийн аюулгүй байдлын асуудлаар олон улсад нэр хүнд бүхий хамтын нийгэмлэгийн энэ байгуулагатай яриа, хэлэлцээ хийхийг уриалж байна.