2010 оны дүнгээр Орос улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 8,5 хувь өссөн байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн  /ДНБ/ дөрвөн зүйлээр буурах магадлалтай байна. Эдгээр зүйл  нь эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой эерэг хөгжлийг явцыг гэрчилж байна.Энэ жил банкууд  эдийн засгийн салбарт  бодитойгоор үйл ажиллагаагаа эрхэлж буй  жижиг, том үйлдвэрүүдэд  идэвхитэй зээл олгосон гэж Сбербанкийн шинжээч Николай Кащеев ярьж байна. Эдийн засгийн хуримтлагдсан түлхэц, хөрөнгийн зах зээлийн өсөлт жилийн хагасаас ихэнх хугацааны турш ажиглагдах болсон. Энэ нь банкуудад 2009 онтой харьцуулахад санхүүгийнхээ байдлыг сайжруулахад нилээд дөхөмтэй хэрэг болжээ.  Зээл өссөн хандлага юуны  өмнө зээлдүүлэгчээр улсын томоохон банкууд орооцож буй тохиолдол юм. Үүний гол хөшүүрэг Сангийн яам болон  Центрбанк  /Төв банк/ чухал үүрэг гүйцэтгэж байна.  Үндэсний валютаар зээл өгч байгаа явдал нилээд их амжилт олж байна. Сүүлийн үед түүний үзүүлэлт бага зэрэг буурч байгаа ч гэсэн төдийлөн нөлөөлөөгүй байна. Гол үндсэн сэдэв бол хүүгийн бодлого. Их хэмжээний зээлийн өндөр хүү нь компаний тулгамдсан асуудал хэвээр байна. Тиймээс том бизнес эрхлэгчид их хэмжээний зээл авахдаа гадаадын банканд хандаж байна. Хэрэв дотоддоо мөнгөний ханшны уналт их байх юм бол , мэдээж  хэрэг,  зээлийн хүү их байна. Түүнчлэн,  санхүүгийн бусад институтууд өөртөө эрсдэлийг хүлээж боломжтой болж, гол үүргийг гүйцэтгэдэг. Хэрэв тэдэнд тийм чадвар үгүй бол тэд үүнийхээ төлөө илүү их шан харамж өгөхийг шаардана, өөр хэлбэл зээлийн өндөр босго тавина. Орос улсын томоохон корпорацуудын хувьд гэх юм бол, тэдний цар хүрээ ч бас дэлхийн хэмжээнд том байдаг. Харин оросын банкны систем бол хэдхэн банктай бөгөөд, шаардлагатай үед ядаж тал хөрөнгийг нь олгох чадалтай юм. Барууны зах зээл одоохондоо нилээд хөгжсөн байгаа , тиймээс тэд олон зүйл хийхээр төлөвлөж байна. Тэр тусмаа оросын банкуудыг зузаатган, эрсдэл хүлээж чадахаар болгохыг зорьж байна. Гэхдээ орос улс бол ийм замаар явж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар ойрын үед оросын банкны системд ийм өөрчлөлтүүд гарч магадгүй юм. Энэ нь санхүүгийн завсар газар бий болгоод зогсохгуй өөрийгөө  зээлээр найдвартай хангах явдал юм.