Орос-Энэтхэгийн харилцаа стратегийн тэргүүн зэргийн шатанд гарлаа. Энэ тухай Орос  улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведев,  Энэтхэг улсын Ерөнхий сайд Манмохан Сингх нар  Нью-Делид хэлэлцээрийн дүнд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэл хийв.Орос улс, Энэтхэг улсын хооронд хамтын аижллагааны ирээдүйн хөгжилтэй салбар улам бүр нэмэгдсээр байна. Өнөөдөр - онгоц, эмийн үйлдвэрлэл, соёл- шинжлэх ухаан, эрчим хүч болон машин үйлдвэрлэлийн салбар юм. Энэ удаагийн айлчлалын турш Орос улсын төлөөлөгчид Энэтхэгийн талтай 30 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан төдийгүй тэдгээрийн ихэнх нь хэрэгжүүлэхэд бэлэн болоод  байгаа аж. Ийм нягт хамтын ажиллагаа нь  хоёр орны бараа эргэлтийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэл төрүүлж байна гэж Ерөнхийлөгч Дмитрий Медведев хэллээ.Бараа эргэлтийн асуудал амжилттай өсөн нэмэгдэж байна. Одоо  хоёр орны бараа эргэлт нь  10 тэрбум долларт хүрээд байна. Ноён Ерөнхий сайд бид хоёр харилцан бараа эргэлт нь бидний түншийн онцгой харилцаанд төдийлөн хүрэхгүй байгаа гэж үзэж байна.    Бид 2015 он гэхэд  хоёр орны бараа эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн тулд ажиллана. Эдийн засгийн харилцаа, соёл болон  жирийн хүмүүсийн хоорондын харилцааг хөгжүүлэх үүднээс айлчлалын хүрээнд зарим бүлэг хүмүүст харилцан айлчлалын хялбарчилсан нөхцлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ерөнхийлөгч Дмитрий Медведев “Оросын дуу хоолойн” сурвалжлагчийн асуултанд хариуллаа. Ард түмэн бие биерүүгээ тэмүүлэх явдал, мэдээж хэрэг их байна. Бид харилцаа хөгжиж байгаад баяртай байгаа. Харилцан зорчих явдлыг хялбаршуулах тухай хэлэлцээр нь залуучуудын болон төлөөлөгчдийн солилцоо, аялал зохион , хоёр орноор харилцан жуулчлахад  чухал үүрэгтэй юм. Энэ нь хүмүүсийн хоорондын харилцаанд нэмэлт эрч хүч өгнө гэдэгт би найдаж байна”гэв. Улс төрийн яриа, хэлэлцээрийн тухайд гэх юм бол орос-энэтхэгийн хамтын ажиллагаа нь үр өгөөжтэй бөгөөд туйлын нээлтэй юм. Уулзалтын үеээр талууд БРИК-д / Орос, Бразил, Энэтхэг, Хятад/  байгууллагад  2011онд Өмнөд   Африкийн Улсыг оруулах болсныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Цөмийн хөгжилтэй технологитой, хөгжиж буй хоёр улсын хувьд ОХУ, Энэтхэг нь үй олноор устгах зэвсэгийг дэлгэрүүлэхийг таслан зогсоох нь хоёр орны өмнө тулгарч буй нийтлэг нэг  асуудал юм гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан Иран улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрт нэгдэн, МАГАТЭ тэй зохих түвшинд хамтран ажиллахыг уриалав. Хоёр тал терроризмын эсрэг хийх тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв. Энэ асуудлыг  нягт хамтын тэмцэлгүйгээр төсөөлхийн аргагуй юм” гэж Дмитрий Медведев хэллээ.Террористуудыг нуун далдалдаг хүмүүс, гэмт хэрэгтнүүдийг нууж байна. Тэдгээрийг барьж өгнө гэдэг бол маш хүнд хэцүү гэдгийг бид ойлгож байна. Гэхдэ энэ утгаараа бол терроризмын эрсэг тэмцэж байгаа хэн бүхэн олон улстай хамтран ажиллаж байж сая үр дүнд хүрнэ. Хууль зөрчөөгүй гэж террористуудыг хамгаалах нэг ч хөгжилтэй нийгэм  байх ёсгүй” гэж би үзэж байна. Тэд мэдээж хэрэг хийсэн гэмт хэргийнхээ төлөө цээр хүлээнэ.Ерөнхийдөө Орос, Энэтхэгийн төрийн тэргүүн нар хоёр талын яриа, хэлэлцээр нь үр дүнтэй болж, цаашид үргэлжлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Энэтхэг улсын Ерөнхий сайд Манмохан Сингх Дмитрий Медведевын ОХУ-д айлчлах урилгыг хүлээн авлаа.