Өвлийн туйл буюу хамгийн урт шөнө, богино өдөр энэ жил 400 жилд анх удаа бүтэн сар хиртэлттэй таарлаа. Москвагийн цагаар өглөө 8 цаг 29 минутад эхэлж 14 цаг 04 минут хүртэл үргэлжлэх аж. Байгалийн энэхүү  ховор тохиолдлыг Хойд, Төв Америк болон Колийн хойг, Исланд, Гренландын оршин суугчид харах боломжтой юм байна. Сар хиртэлтийн зарим хэсгийг Өмнөд Африк, Баруун Европ, Орос улсын Хойд хэсэгт болон Хятад, Япон, Австрали мөн түүнчлэн Зүүн-Өмнөд Азийн орнуудад харж болох нь.