“Орос улс- Хятад” нефтийн хоолойгоор нефть шахах технолоргийн туршилт амжилттай явагдлаа. Энэ тухай уг шугамын  хятадын талан оператор  хятадын  нефтийн Үндэсний  Чайна Петролиум компани мэдэгдлээ. “ Восточная Сибирь-Тихий океан ” буюу “Дорнод Сибирь-Номхон далай” хоолойноос  салбарласан стратегийн  уг хоолой нь 11-р сарын 2 нд туршилтын журмаар ажиллаж эхэлсэн юм.  Нефть дамжуулах уг  хоолойгоор Хятад улсад 15 сая тонн нефть нийлүүлэгдэх юм. Нефтийн энэ хоолойн ажил 2011 онд ажиллаж эхэлнэ гэж ИТАР-ТАСС агентлаг мэдээлэв.