Афганистаны Кандагар хотод даваа гаригт хүчтэй дэлбэрэлт болж хүний амь эрсдэжээ. Энэ тухай РИА Новости агентлагт Дотоодыг хамгаалах яамны төлөөлөгч мэдээлснээр амиа золиослогч алан хядагч нь Афганистаны аюулгүй байдлын хүчнийг  дэмжих олон улсын  ротыг хамгаалж явсан афганы цэргийн цуваа руу дайрчээ. Урьдчилсан мэдээгээр гадаадын 6 цэргийн албан хаагч амиа алдсан аж.