Өмнөд Солонгосын Зэвсэгт хүнийхэнд цэргийн өндөржүүлсэн бэлэн байдалд байх тушаал өгчээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны илтгэлд “ Хойд Солонгосын талаас цэргийн өдөөн хатгалга хийх магадлал өндөр байгаа тул Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин өндөржүүлсэн бэлэн байдлыг цаашид ч үргэлжлүүлэн туйлын соргог,сонор сэрэмжтэй байх ёстой “ гэж тэмдэглэжээ. Өчигдөр үдээс хойш Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин Хойд Солонгосын хариу цохилт өгөх заналхийллийг үл тоон Шар тэнгисийн маргаантай газар болох Ёнпхёндо арал дээр байлдааны буудалцаан хийв: