ОХУ –ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевын Энэтхэг улсад хийх албан ёсны айлчлал тус улсын Гадаад Хэргийн яамны тэргүүн Соманахалли Маллай Кришнтэй хийсэн уулзалтаар эхэллээ. Энэтхэгийн улс- төрийн гадаад бодлогын яамны тэргүүн хэлэлцээрийг нээж хэлсэн үгэндээ Орос улсын төрийн тэргүүнд тус улсын ард түмэн, Засгийн газрын нэрийн өмнөөс баяр талархал илэрхийлэн, ЗХУ, Эхэтхэг хоёр нь сайн анд нөхөд байсныг энд үргэлж санадаг юм “гэж тэмдэглэв. Дмитрий Медведев тус улсын Нью Дели, Агрге болон Мумбай хотуудад очин, ажил хэргийн нилээд хэдэн уулзалтад оролцож  ертөнцийн гайхамшгийн нэг Таж Махалд болон “Боливуд” кинофабрикд очно. Өнөөдөр  Ерөнхийлөгч Дмитрий Медведев нь  Энэтхэг улсын удирдах хүмүүстэй үндсэн хэлэлцээр хийн,  хоёр орны янз бүрийн салбарт хматран ажиллах  нилээд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөгдөөд байгаа аж.