Сколково гараандаа орлоо«Сколково» инновацийн төв бодитоор хэрэгжиж эхэллээ. Энэ долоо хоногт «Орос орон минь урагшаа!» форумын хүрээнд оросын эдийн засгийн шинэтгэлийн анхны дүнг гаргаж, төслийг хэрэгжүүлэх ажиллагааг эхлээд байна. Энэ үйл ажиллагаа 5-7 жилийн дотор  Оросыг инновацийн хэд хэдэн технологиор дэлхийд тэргүүлэгч болгоно. Ерөнхийлөгч Дмитрий Медведев ГЛОНАСС ба GPS  навигацийн хиймэл дагуулын системийн тусламжтайгаар «Сколково» төвийн цаашдын  барилга байгуулалтын төлөвлөлтийг тодорхойлов. Гудамж, орон сууц, ерөнхий боловсролын болон их дээд сургууль бүхий хот энд ойрын жилүүдэд сүндэрлэн босох юм. Гэсэн ч лаборатори, хүрээлэн, инженерийн төвүүд хамгийн чухал байр эзлэнэ. Шилдэг эрдэмтэд ба зохион бүтээгчид энд ажиллаж амьдрах юм. Тэд өөрсдийн бүтээлүүдээрээ  Оросыг инновацийн хүрээнд дэлхийн тэргүүлэгч орон болгох ёстой. «Сколково» сангийн томоохон түншүүд инновацийн хөтөлбөрөө боловсруулаж бэлтгэв. Олон тэрбумын хөрөнгеө үүнд чиглүүлнэ. «ЛУКОЙЛ» оросын нефтийн томоохон компани болон «Росатом» төрийн корпораци  хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Түүнчлэн Intel Cisco  Boeing  гээд америкийн том компаниуд  болон финляндийн Nokia, голландын Philips  копорацууд төсөлд нэгдэх бодолтой байгаагаа илэрхийллээ. Оросын ч гадаадын ч түншүүдэд таатай нөхцөл бүрдүүлэх тухай «Сколково» сангийн ерөнхийлөгч Виктор Вексельберг  ОДХ радиод мэдээллээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг оросынхоос ялгахгуй. Гадаадынханд хандан зарчимийн хэдэн зүйлийг дурдмаар байна. Орост гадаадын иргэдэд ажиллахад хэцүү гэсэн ойлголт тархсан. Виз,ажиллах зөвшөөрөл, нийгмийн багц  баримт бичиг авахад хэцүү гэдэг. Өөрөөр хэлвэл эдгээр нь  хүүхэд сургуульд хэвийн суралцах, эмнэлгийн уйлчилгээ авах, сонирхсон ажилдаа орох  зэрэг асуудал билээ. «Сколковод» гадаадын мэргэжилтнүүдийг бусад орноос дутахааргүй  ажил амьдралын нөхцлөөр хангана гэлээ. «Сколковод» ажиллах анхны хэсэг хүмүүс энэ долоо хоногт тодров. Эд бол инновацийн хүрээнд «телевизийн эцэг» гэдэг Владимир Зворыкины нэрэмжит  Үндэсний тэмцээнд түрүүлсэн залуу эрдэмтэд юм. «Зворыкины төсөл» тэмцээний магадлан шинжлэх зөвлөл 2 мянга гаруй саналыг авч узсэн. Хамгийн зоримог хосгуй саналуудыг сонгон авчээ. Тухайлбал оросын инновацйн хотхонд нано бодис хэрэглэн эрчим хүчний үр ашигтай барилгын материал  болон С вирусийн гаралтай шар өвчнийг анагаах эмийн бэлдмэл боловсруулж,  хорт хавдрын оношийг эрт илрүүлэх арга барил, атомын аж үйлдвэрийн барилга байгууламж дахь  тэсрэх аюултай хорт хийн хэр хэмжээг тогтоох төхөөрөмж бүтээх юм. Нийт 16 төслийг сонгож авсан гэж «Зворыкины төслийг» зохион байгуулагчийн нэг Холбооны залуучуудын асуудал эрхлэсэн  агентлагийн  дэд дарга Александр Повалко хэлээд, Сонголтын тухайд гэвэл «Сколково» сангаас ойлгомжтой  болзолыг бэлтгэсэн. Хэд хэдэн болзол тулгуур  зуйлийг хамарсан. Өөрөөр хэлвэл төсөл технологийн инновацд хамрагдах, цаг үеийн шаардлагад нийцэх, мэргэшлийн хөрөнгө оруулагчийн хувьд арилжааны үүднээс сонирхолтой байх ёстой. Түүнчлэн төслийг оросын төдийгуй  олон улсын хөрөнгееөөр хэрэгжүүлэх ёстой гэв.Төрөөс «Сколковод» төсөл хэрэгжүүлэгчдэд  янз бүрийн хөнгөлөлт  олгож тухайлбал  татварыг багасгаж, гаалийн хураамжийг багасгаж,,  гадаадын мэргэжилтэн түүний гэр бүлийн гишүүдэд визийн дэглэмийг хөнгвчлөх юм. Товчхон хэлэхэд амжилттай ажиллаж, чухамхүү Орост ШУ-ны чадавхиа хэрэгжүүлэх бүх нөхцөлийг тэдэнд олгоно