Орос, Хятад, Монгол улсууд БН Тува улсыг Хятадын ШУӨЗО-той шууд холбох төмөр зам тавих теслийг хэлэлцэж байна. Монгол улсыг дамжин нэвтрэх төмөр зам Тувагийн нийслэл Кызыл хотыг ШУӨЗО -ны засаг захиргааны төв Өрөмч хоттой холбох юм. Манай сурвалжлагч Леонид Ковачич эл сэдвийг үргэлжлүүлэн бичихдээ Эдүгээ төслийг бэлтгэж, техник эдийн засгийн үндэслэлтэй болгож байна. Одоогоор Тува төмөр замгүй байгаа юм. Кызыл хотоос Курагино өртөө хүртэл төмөр зам тавьж, Туваг Красноярск хязгаар улмаар оросын төмөр замын сүлжээ, дараа нь Хятадтай холбох болно. Тэгснээр Тувагийн байгалийн нөөцийг эзэмших асуудал шийдвэрлэгдэнэ. Төлөвлөгөөний дагуу  төмөр зам 2013 онд ажиллаж эхлэх ёстой. Кызылээс Өрөмч хүртлэх төмөр зам Кызыл-Курагино төмөр замын ургэлжлэл болно гэж БН Тува улсын засаг захиргааны төлөөлөгч Ролма Монгэ үзэж байна. Тэрээр хэлэхдээ, Монголын болоод хятадын талууд  Кызыл-Курагино төмөр замыг үргэлжлүүлэн нутаг дэвсгэртээ тавьж Өрөмчөд хүргэхэд бэлэн байна. Энэ нь урт хугацааны төсөл юм. Харамсалтай нь гурван талын төсвийн хязгаарлалт саад болж байна. Гэвч хэтийн ирээдүй сайн байна. Учир нь Монгол, Хятад Орос улсууд энэ төслийг сонирхож байна.  Нутаг дэвсгэрийнх нь дамжин өнгөрөх замын хэсгийг Монгол улс санхүүжүүлж, Хятад улс, Монгол  улсын хилээс Өрөмч хүртэлх хэсгийг санхүүжүүлэхэд бэлэн байна. Ирээдүйн замаар их хэмжээний ачаа тээвэрлэнэ. Учир нь Тува эрдэс түүхий эдийн  нөөц сайтай гэв Орос Хятадын хувийн компаниуд  төмөр зам тавих ажлыг  санхүүжүүлэх гэж байна. Ажлын хэсэг хожмын хөрөнгө оруулагчидтай  хэлэлцээ хийхээр энэ сарын шувтаргаар Хятад улсыг зорино.