Латви улс, ОУ-тай хамтарсан төслүүдийг хөгжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхолтой байна. ОУ-ын худалдаа аж үйлдвэрийн танхимд болсон бизнес-форум дээр Латви улсын ерөнхийлөгч Валдис Затлерс энэ тухай мэдэгдлээ. Эмийн үйлдвэрлэл, химийн аж үйлдвэр, мэдээлэлийн технолог, машины үйлдвэрлэл зэрэг хамтын ажиллагааны ирээдүйтэй салбаруудыг тэр нэрлэлээ. 2009 оныхтой харицуулахад энэ жилийн есөн сарын дотор хоёр улсын бараа эргэлт 27%-иар өссөн гэж Затлерс тэмдэглэлээ. Энэ удаагийн форум хоёр улсын бизнесменүүдэд, хоёр орны хамтын ажиллагаанд чиглэсэн сайхан дохио боллоо гэж ОУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Евгений Примаков хэллээ.