ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев 12-р сарын 24-ны баасан гаригт шууд нэвтрүүлэгт оролцож улирч байгаа оны дүнг гаргана. Төрийн тэргүүний хэвлэлийн албаны дарга Наталья Тимковагийн хэлснээр “ОУ-ын ерөнхийлөгчтэй хамт оны дүнг гаргая” гэдэг нэвтүүлэг ноднин жилийн адил ярилцлага маягаар явагдана. “Первый”, “Россия”, “НТВ” сувгуудын удирдагчид  ерөнхийлөгчтэй ярилцах юм байна.