Белорусст 12-р сарын 19-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийг ардчилсан, ил тод байдалд болсон гэж ТУХН болон ЕХАББ-ийн ажиглагчид үзэж байна. Минскт болсон хэвлэлийн шуурхай хурал дээр ТУХН-ийн улсуудын гүйцэтгэх хорооны тэргүүн Сергей Лебедев энэ тухай мэдэгдлээ. Өчигдөр Минскт болсон эмх замбраагүй байдлын үеэр сөрөг хүчний төлөөлөгчдийг баривчилсан явдал сонгуулийн кампант ажилд огт хамаагүй гэж Лебедев тэмдэглэлээ. Сонгуулийн процесс нээлттэй байсан бөгөөд ажиглагчид, санал тоолох болон санал хураалтыг чөлөөтэй ажиглах боломжтой байсан нь энэ удаагийн сонгуулийн давуу тал байлаа. “Ямарч будилиан гараагүй” гэж Лебедев хэлсэн байна. Одоогийн ерөнхийлөгч Александр Лукашенко ялсан явдал, “сонгуулийн дүн өөрөө өөрийгөө харуулж байна” гэж тэр хэлсэн байна.