Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр Москвад Латви улсын ерөнхийлөгч Валдис Затлерстэй орос, латвийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал болон тус улсад байгаа орос хэлтэй хүн амын эрхийн асуудлыг хэлэлцэх болно.Балт орчмын энэ БН улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш тус улсын ерөнхийлөгч ОУ-д анх удаа албан ёсны айлчлал хийх гэж байна гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Латвийн одоогийн төрийн тэргүүн урьдах ерөнхийлөгчдөө бодвол ОУ-тай харилцаагаа хэвийн болгох талаар прагматик байр суурь баримтлаж байна гэж Москвад үзэж байна. Латвийн орос хэлтэй ард түмнийг “иргэншилгүй” болгосон асуудал хоёр талын харилцааны гол асуудал болно гэж Кремль үзэж байна.