Белорусс улсын одоогийн ерөнхийлөгч Александр Лукашенко сонгуульд ялалт байгууллаа. Бүх саналын хуудсыг боловсруулсны дараа сонгогчдын 80% нь түүний төлөө саналаа өгсөн нь тодорхой боллоо гэж тус улсын СЕХ мэдээллээ. Сонгуулийн ирц 90%-тай байсан байна. Белоруссийн сөрөг хүчин сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ням гаригт сонгуулийн хэсгүүд хаагдсны дараа Минскийн Тусгаар тогтнолын талбай дээр одоогийн засаглалыг эсэргүүцэгчид цуглаан хийсэн байна. Жагсагчид Белоруссийн засгийн газрын ордоныг эзэлэхийг оролджээ. Жагсагчдыг тараахын тулд тусгайгийнхан болон дотоодын цэргийнхэний хүчийг ашигласан байна. Янз бүрийн мэдээлэлээс харахад 500 хүн баривчлагдсан байна.