ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр Энэтхэг улсыг зорих болно. ОУ-ын төрийн тэргүүн хоёр хоногийн дотор Нью-Дели, Агра, Мумбайд очиж хэлэлцээр хийгээд зогсохгүй ертөнцийн долоон гайхамшгийн нэг Тадж-Махал, киноны хот Болливудыг үзэж сонирхох болно. Медведев 2008 оны 12-р сард Энэтхэг улсад очиж байсан бөгөөд энэ удаагийн айлчлал 2 дахь нь юм. Хоёр улсын тэргүүнүүд жил бүр харилцан айлчлах нь Москва, Нью-Делигийн хооронд уламжлал болсон билээ. “Орос, Энэтхэг улсууд хоёр талын соёлын харилцаанд өндөр ач холбогдол өгдөг гэж ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько тэмдэглэлээ. 2011 онд Энэтхэгийн соёлын өдрүүд ОУ-д, 2012 онд Оросын соёлын өдрүүд Энэтхэг улсад болох талаар Медведев энэ удаагийн айлчлалын үеэр тохиролцох болно гэж тэрээр тэмдэглэлээ.