Хоёр сая давсан асуултыг Владимир Путинд ард иргэдээс ирүүлжээ. Өчигдөр Орос улсын Ерөнхий сайд 9 дэхь удаагаа оросын иргэдтэй шууд нэвтрүүлгээр ярилцсан юм. Тэрээр дөрвөн цаг хагасын хугацаанд  хамгийн их хурцаар тавигдаж байсан  90 асуултанд хариу өгсөн байна.    Орос улсын олон арван  хот суурийн газруудаас  Ерөнхий сайдад тавьсан асуултууд нийгмийн сэдвээр байлаа. Владимир Путин боловсрол, анагаах ухаан, орон байрны болон тээврийн асуудал нь хүн бүрд хамааралтай нийгмийн хамгийн чухал асуудлуудын гэдэгтэй санал нэгтэй байлаа. 2010 оны эдийн засгийн дүнг дүгнэхдээ  Ерөнхий сайд аж үйлдвэрийн өсөлт, банкны системийн тогтвортой ажиллагаа, шинээр бий болсон сая гаруй ажлын байрыг цохон тэмдэглэсэн юм.  Энэ нь оросын хүн амын бодит орлого болон нийгмийн тэтгэвэр, тэтгэмжийг өссөн явдал юм. Жишээ нь, энэ жил оросын иргэдийн тэтгэвэр 1,5 дахин өссөн  байна.Эдийн засгийн салбарт болон  ТУХН орнуудтай харилцаагаа бэхжүүлэх талаар Белорусс, Казахстантай Гаалийн Эвлэл байгуулсан ба ирээдүйд  Эдийн засгийн нэгдсэн орон зайг байгуулахтай холбоотой юм. Эцсийн дүнд энэ нь  иргэдэд үйлчилгээ, чанартай бараа товарыг харьцангуй хямд үнээр авахад нь тустай юм. Хэрэв ямар нэгэн байдлаар Украин улс энэ эдийн  засгийн интеграцийн үйл явцад нэгдэх бол Украины эдийн засгийн салбарт нөсөр түлхэц болж, манай үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд нэмэр болно.Гэхдээ энэ нь Украины ард түмний хийх тусгаар тогтнолын  сонголт юм шүү. Энэ нь Белоруссийн ерөнхийлөгчийн хааяа гаргадаг аашийг Орос улс хүлээцтэй өнгөрүүлдэгийн нэг адил. Орос улс Белоруустай эдийн засгийн интеграцийн тодорхой курсыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Бид Белоруссийн ард түмэнд их хүндэтгэлтэй ханддаг.  Орос улсын  Белоруссийн эдийн засаг, нийгмийн салбарыг  дэмжих бодлого нь белоруссийн ард түмний  эрх ашиг, сонирхлын төлөө юм. Хийсэн зүйл бол бага биш юм шүү.  Владимир Путин 2010 онд болсон эмгэнэлт үйл  явдлыг санав. Ерөнхий сайд баатарлаг гавъяа байгууулсан тэдгээр хүмүүсийг, тэдний хүчин чармайлтын сайн байлаа. Ярилцлага болж байгаа танхимд ашиглагдахаа болиод 12 жил болж байгаа нисдэг тэрэгний “Ижма”  талбайн дарга Сергей Сотников байлаа. Тэрээр ямар ч онгоц буухаа болиод 12- жил болж байгаа Коми улсын  хуучин нисдэг тэрэгний  талбайг ганцаараа үргэлж ажлын бэлэн байдалд байсны үр дүнд  өнгөрсөн 9-р сард Якутскаас Москва руу нисч явсан ТУ-154 онгоц ослын буулт хийсэн юм. Тэр үед онгоцны дотор сууж явсан 72 хүн бүгд аврагдсан юм.  Сергей Сотников Ерөнхий сайд Владимир Путинээс жижиг онгоцны цаашдын ирээдүйн талаар асуулаа. Яагаад энэ асуултыг асуусан юм бе гэж “Оросын дуу хоолойн” сурвалжлагч Сергей Сотниковоос асуухад, тэр би сэргэнэ гэж найдаж асуусан юм гэв.   Би нисэх хүчин бол нэг тийм тансаг хэрэглээ байх албагүй гэж боддог. Тэр нь тээврийн хэрэгсэл л байх ёстой гэж үздэг. Бид чинь урагш л явж байгаа шүү дээ.  Тиймээс би түүнийг дэжин, өөрийн зүгээс хийх ёстой юмаа л хийж байсан.  Энийг минь үнэлсэнд бурханд талархаж байна. Тэр бүр талаар өнгөрсөнгүй дээ гэж болож байна. Нислэгийн талбай маань харин ч нэг хэрэг болсон шүү. Хэрэгтэй цаг үед, хэрэгтэй газраа. Одооноос Холбооны улсын хэмжээнд жижиг нисэх техникийг хөгжүүлэхийг хянаж байх нь. “ Өнөөдөр бид жижг нисэх авиацийг хөгжүүлэх бүхэл бүтэн хөтөлбөрийг хийлээ”-гэж  Владимир Путин мэдэгдэв. Тэрээр цааш тайлбарлахдаа улсын төсвөөс жижиг онгоцныы будлуудыг санхүүжүүлэх болсон тухай шийдвэр гаргасан гэж хэлэв. Сотниковын хувьд Ерөнхий сайдаас ийм хариулт авна гэдэг бол нэг ялалт юм. “ Хойд нутагтр жижиг тээвэр нэн шаардлагатай гэдгийг бүгл үйлгосонд би их баяртай байна.  Нэгэнт шийдсэн болохоор  ямар нэгэн зүйл хийнэ гэсэн үг, Тэгэхлээр найдвар байна” гэж Сергей ярьлаа.Хэн бүхэн, тэр бүү хэл танхимд байсан тэр бүр хүн Ерөнхий сайдад хандаж чадаагүй нь мэдээж хэрэг. Гэхдээ энд хамгийн чухал асуултуудыг өгч байсан шүү дээ гэж өөр нэг оролцогч Василий Гринченко сэтгэгдлээсээ хуваалцсан юм. –Ийм шууд нэвтрүүлгийн санаа нь их зав зүйтэй юм. Мэдээж хэрэг 4,5 турш, тэр тусмаа асуултанд хариулж сууна гэдэг бол бүр ч хэцүү байх л даа “ гэв. Ерөнхий сайд үзэж байгаагаар хамгийн хурц тавьсан асуултууд гэвэл  тээвэр, жижиг бизнесийн татвартай холбоотой асуултууд байсан аж.  Харин өнгөрч байгаа оны хамгийн хүндрэлтэй зүйл гэвэл урд өмнө гарч байгаагүй өйн түймэр, ган гачиг байсан гэв.