Өнгөрөгч долоо хоногийн хамгийн гол үйл явдлын нэг бол АНУ-ын Сенатад орос-америкийн стратегийн давшилтын зэвсгийг  /СДЗ/ хорогдуулах тухай Гэрээг хэлэлцэж эхэлсэн явдал юм. Орос Улсын ГХЯ –нд энэ баримт бичгийг оны эцэс гэхэд батлана гэдгийг үгүйсгэхгүй байна. Гэрээнд гарын үсэг зурахтай холбоотой асуудлууд хэн бүхэнд гарч болох ч түүний агуулга, ач холбогдолын тухайд бүрэн дүүрэн хариултыг өгсөн байгаа” гэж “Оросын дуу хоолой” радиод ОХУ-ын  ГХЯ-ны дэд сайд Сергей Рябков мэдэгдэв. Түүний ярьснаар  одоо асуудлын  чухал нь бол    Гэрээний талд шийдвэр гаргах явдал  гэнэ. Гэтэл ялалт тийм хурдан ирэхгүй гэдэг нэгэнт тодорхой боллоо.  Бүгд найрамдах намын сенатын гишүүд   стратегийн давшилтын зэвсгийн оршилд өөрчлөлт оруулахаа амлаад амжив.  Чухамхүү уг баримт бичгийн   оршилд    Орос улсад чухал ач холбогдолтой стратегийн давшилтын зэвсэг ба хамгаалах зэвсэглэл нь хоорондоо  холбоотой гэсэн  томъелол   бичигдсэн аж. Хялбарчилж хэлэх юм бол – СДЗ ба ПДС нь харилцан холбоотой. АНУ-ын Сенатын гишүүдийн санал хураалт нь тэдний өөрсдийн зэвсэглэлийг хорогдуулах  бодлого ямар түвшинд байгааг харуулаад зогсохгуй Москватай харилцаагаа шинээр эхлэх гэж байгаа одоогийн Вашингтоны амжилтын илрэл болох  юм. Орос Улс хараахан эцсийн дүнг хүлээн аваагүй байгаа ч, энэ жил хоёр орны харилцаанд бий болсон эерэг чиглэл хадгалагдан үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Саяхан “Викиликсийн ” сайтан дээр гарсан АНУ-ын  дипломатын  тэмдэглэлүүд нь  хоёр орны  яриа, хэлэлцээг огтхон ч булингартуулсан нь үгүй.  Сайтны нийтлэлүүд нь юуг хэлж байна вэ гэхлээр зэрэг зарим тохиолдолд АНУ  нь манай орныг хүлээж авахдаа маш ул суурьтай хандах  болжээ гэх дүгнэлтэнд хүргэж  байна.  Үүнийг бид тооцоондоо авч байна. Гэхдээ энийг хурдатгах хүч, хөдөлгөөний хүчний хамт хөдөлгөөн урагш тэмүүлнэ” гэж Сергей Рябков итгэлтэй мэдэгдэв. Нөгөөтэйгүүр АНУ-ын шийдвэрээр америкийн нутаг дэвсгэрээс гадуур улс орнуудад оросын иргэдийг баривчилсан нь сэтгэл түгшээхгүй байхын аргагуй явдал юм. Энэ бүгд нь манай харилцаанд ашгаа өгөхгүй байна. АНУ-ын цэргийн зориулалтаар манай хил орчмын газар пуужингийн давшилтаас  хамгаалах систем буюу Польш улсад АНУ-ын агаарын цэргийн хүчний хэсгийг байрлуулахыг бид тууштай эсэргүүцсээр ирсэн билээ. Бид энэ тухайгаа америкчуудад нээлттэй хэлдэг. Энд ямар нэг шалтаг тоочих зүйл үгүй. “ Перезагрузка” гэдэг нь хурц өнцгийн  тойроод явах биш, харин түншлэлийг шинэ шатанд гаргах хэрэгсэл юм.   Тулгамдсан асуудлуудыг шууд ярьж хэлэн, хамтдаа шийдвэрлэхийг зорихыг хэлж байгаа юм. Ингэхдээ хоёр талын сонирхол хэлэлцэгдэж буй асуудлыг үргэлжлүүлэн, эерэг боломжуудыг өргөжүүлэх нь чухал гэдгийг бид ойлгож байгаа билээ” гэж Сергей Рябиков мэдэгдэв.          Хамтын ажиллагаа, олон талт уулзалтуудын тухай дипломат цааш ярихдаа, АНУ-ын Засаг захиргааны одоогийн баримталж буй Ираны бодлогод санкцыг ширүүсгэх нь хэрэгжих боломжгүй юм. Энэ тухай өнгөрөгч  7 хоногийн эхэнд Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс Ойрх-Дорнодоор хийсэн айлчлалынхаа үеээр мэдэгдсэн юм. Сергей Рябиковын үзэж байгаагаар ираны цөмийн хөтөлбөр өнөөдөр нилээд хэдэн асуудлаар сонирхол татаж байгаа боловч, тэгтлээ санаа зовоод байх зүйл байхгуй аж. Үүнийг саяхан  Женевт болж өнгөрсөн олон улсын зууч “зургаагийн” дээд хэмжээний уулзалт харуулсан юм. Энэ “зургаад” Орос улс, АНУ, Англи, Франц, Хятад болон Герман улс ордог юм.  Иранд хаягласан хэдэн арван асуултууд бидэнд  байгаа.”Зургаа” энэ тухайгаа илэн далангүй нээлттэй ярьдаг. Дээрх сэтгрэл санаа түгшээж буй зүйлүүдийг арилгахын тулд Иран улс нь нэмэлт арга хэмжээ авах ёстой, ингэхдээ Олон улсын цөмийн эрчим хүчний МАГАТЭ байгууллагатай  хамтран ажиллавал зохино.  Үндсэндээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөл,  МАГАТЭ-гийн Удирдах зөвлөлийн тогтоол шийдвэрээр  хэд хэдэн шаардлага тавигдсан  байдаг тэдгээр нь одоогоор хэрэгжээгүй байна. Яриа, хэлэлцээ гэдэг чинь түгшүүр, зовнилыг арилгах нэг хэлбэр гэж бид үздэг юм” гэж Сергей Рябиков ярьлаа. “Зургаагийн” дараагийн ээлжит уулзалт нь нэгдүгээр сарын сүүлчээр болох юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт Түрк улсад болно. Тэрээр Иран улсыг дэмждэг тухайгаа хэдэн сарын турш мэдэгдсэн орон. Гэхдээ яриа, хэлэлцээр хэрхэн явагдах бөгөөд , ерөөсөө явагдах нь уу,үгүй юу гэдэг нь гадаад олон хүчин зүйлээс шалтгаална. Тэдгээрийн дотор хамгийн нэгдүгээрт, Викиликсийн асуудал  маргаангүй орно.    Өнгөрсөн сар Викиликсийн  сайтан дээр нийтлэгдсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн санкц нь Ираны эдийн засгийг уналтанд хүргэх шахсан.  Үүнээс болоод Тегеран “Хезболлах” террорист байгууллагын санхүүжилтээ 40 % багасгасан,  Иран улс тус байгууллагад жил бүр нэг тэрбум гаруй ам. долларыг олгодог байв. Эцэст нь, Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад ираны шашны удирдах хүмүүсийн итгэлийг алдаад байна. Байдлыг ямар нэгэн аргаар засахын тулд Ислам Улсын Гадаад хэргийн сайд Манучехр Моттакийг огцруулсан. Ираны албан ёсны мэдээгээр “Зургаагийн ” дээд хэмжээний  уулзалтан дээр Ираны байх суурь хэвээр үлдэнэ гэж байгаа ч , мэдээж хэрэг яриа, хэлэлцээний өнгө өөрчлөгдөж л таараа шүү дээ.