НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дээр солонгосын асуудлыг хэлэлцэхэд АНУ бултаж байна. Олон улсын хамтын  нийгэмлэгийн  дээд байгууллагыг тэргүүлж байгаа америкийн төөлөгчдийг тус байгууллагын хурлыг хуралдуулхыг татгалзсаныг өөр юу гэж үзэх  вэ? Аюулгүйн зөвлөлийн Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин   Вашингтоны байр суурийг ингэж тодорхойлж байна.Солонгосын хойгийн хурцадмал байдал нэмэгдэж байгаа нь Москвагийн сэтгэлийг түгшээж байна-гэж Виталий Чуркин мэдэгдлээ.  Аюулгүйн зөвлөл нь Өмнөд Солонгос болон БНАСАУ –д түдгэлзэх  дохио илгээн,  дипломат идэвхийг эхлүүлэхийн тулд хоёр орны улс төр, дипломатын бүхий л хэрэгслийг хоёр талын маргаантай асуудлуудыг шийдвэрлэхэд хандулах нь зөв зүйтэй юм гэж бид үзлээ.Гэхдээ АНУ-ын төлөөлөгчдийн бий болгож буй нөхцөл байдалд хамгийн гол нь эргэж олдохгуй үнэт цаг хугацаа алдагдаж байна. Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд цорын ганц арга бол улс-төр дипломатын арга барил юм. Одоо бол ОРос улс, Хятад, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хамтын хүчин чармайлтаар ням гаригт цугларах  ёстой. Гол зорилго- Сеул, Пхеньянд  олон улсын хамтын нийгэмлэгээс бүс нутгийн байдлыг хурцдуулах ямар нэгэн гоомой алхмыг цаашид хийхгүй байх уриаг хүргэнэ.  Өмнөд Солонгос улс нь Шар тэнгисд цэргийн сургуулилт явуулахаар төлөвлөж байгааг та бүхэн санаж байгаа. Урьдчилан мэдээлж байснаар 12-р сарын 18 нд эхлэх  байсан. Гэтэл цаг агаарын таагүй нөхцлөөс болон хойшлогдсон аж. БНАСАУ энэ удаа 11-р сарын 23ны өдрөөс илүү хүчтэй цохилт үзүүлнэ гэж хариу өгөөд байгаа юм. Тэр үед Өмнөд Солонгосын Ионпхёндо арал руу Хойд Солонгосын тал их буугаар буудсан байсан юм. Энэ явдал нь 1953 онд буюу Хойд болон Өмнөд Солонгосын хооронд цэргийн ажиллагаа зогсоосон цагаас хойш гарсан хамагийн том сөргөлдөөн болсон юм.  Орос улс нь одоо би болоод байгаа намжмал байдлыг ашиглан, түүнийг их салхины өмнө гардаг түр зуурын нам гүм байдал бүү болгоосой гэж уриалж байна. Орос улсын Солонгосын хойгт намжмал байдал тогтооход  санал болгож буй төслийн гол утга агуулга ийм юм. Орос улс, БНХАУ – хоёулаа хоёр солонгосын хагацашгүй хөршүүд. Тийм учраас Москва бүс нутгийн байдал  үндэсний аюулгүй байдлын сонирхлыг шууд хөнддөг гэж үздэг юм. Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй улс. Хэрвээ тэрнийг хэрэглэх юм бол, энэ эмгэнэлийн орон зай Солонгосын хойгоос халиад гарна. Москва, Бээжин хоёр үүнийг ойлгож байгаа. Тиймээс зургаан талын яриа, хэлэцээрийг маш шуурхай сэргээх тал дээр зогч байна. Хамгийн гол нь үүнийг Вашингтонд ойлгож байна. Тэгээд хүлээлтийн дэглэмээс идэвхитэй дипломатын дэглэмд шилжин ороод байна.