Хуанлийн өдөр сарыг тоолох төдийгүй  гэгээрүүлэж, сургаж, чимэглэж мэднэ. Чухам ийм хуанлиудыг Петербургад «Оросын хуанлийн 300 жил. Цаг үеийг дүрслэн харуулсан нь» үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Эдүгээ хуанлийг тоо үзэг бүхий жижиг ялтасаас аваад  цуглуулагч их мөнгө хөрөнгөөр авмаар уран сайханы бүтээл буюу тансаг зүйл хүртэл янз янзын хэлбэртэй хийдэг. Жишээ нь италийн «Пирелли» компаниас эрхлэн гаргасан  ийм жич хуанлийг саяхан Москвад үзүүлэн танилцууллаа. Хагас зуун жил ажиллаж байгаа хэвлэлийн газар  зар суртчилгаанаас арт-объект хүртэл гаргах замыг туулжээ. Энэ оны хуанлид  германы нэрд гарсан зураач, загвар зохион бүтээгч Карл Лагерфельдийн  зохиосон эртний ром грекийн тэнгэр  бурхан, дарь эхийг дүрслэсэн хамгийн үнэтэй загваруудын гэрэл зургуудыг байрлуулжээ. Петербургийн үзэсгэлэн дээр дэлгэн тавьсан хуанлиуд цуглуулагчид хэрэгтэй төдийгүй түүхэн үнэ цэнэтэй болжээ. Орост анхны хуанлийг ХVIII зуунд 1 Пётр хааны үед хэвлэн гаргасан юм. Энэ хааны зарлигаар жилийг 1-р сарын нэгнээс тоолох болсон. Урьд 9-р сарын нэгнээс тоолож байсан аж. 1 Пётр хааны хамтран зүтгэгч Яков Брюсийн зохиосон хуанли ингэж тоолох эхлэлийг тавьсан юм. «Хосгүй энэ хуанлийн дөнгөж хоёрхон хуудасыг үзэсгэлэнд тавьсан боловч хэвлэл ямар учраас их сонирхол татасныг ойлгуулж байна» гэж үзэсглэнг зохион байуулагчдын нэг Мария Макогонова ОДХ радиод мэдээлэв. «Брюс хуанлигаа 100 жилээр тоолжээ. Түүний арга барилыг өнөө болтол хэрэглэж байна» гэж тэрээр нэмж хэлээд Энэ хуанлиагаар бүр 100 жилийн турш мэргэлэж ирсэн юм. Одны орд  хүний амьдралын өдөр бүрт хэрхэн нөлөөлж байгааг тусган харуулсан төлөг үзэх хүснэгт бол энэ хуанлийн гол хэсэг юм. Брюс гүн ухаантан, одон орныг судлагч, зурхайч байсан болохоор өнөөгийн «шар» сонинд нийтлэж байгаагаас эрс ялгаатай  зурхайн маш буурьтай таамаглал гаргаж байсан гэж Мария Макагонова үзэж байна. «Брюсовын хуанли» 1917, 1941 онд аюултай үймээн, соёл гэгээрэлт ард түмнүүдийн дайн болохыг таамаглажээ. 1917 онд Орост социалист хувьсгал хийсэн бөгөөд 1941 онд гитлерийн Германи дэлхийн хоёрдугаар дайн дэгдээж, ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмрөн орсныг дурдая. Дашрамд хэлэхэд оросын түүхийн  томоохон үйл явдлууд ХХ зууны эхний хагасын хуанлиудад тусгалаа олсон юм. Нэгий нь «Оросын хувьсгалын хуанли» гэж нэрлэжээ. Цаг үе улирах тусам оросын хуанлиуд  янз бүрийн хэлбэр, агуулгатай болов. Ханын, ширээний болон  хүүхэд эмэгтэйчүүд түүнчлэн эмч, хуульч, дипломат ажилтнуудад зориулсан түүнчлэн дурсгалын ба ойн хуанлиуд хэвлэн гаргажээ. Одоо олонхи нь маш ховордсон. Мария Макогонова  цааш нь хэлэхдээ оросын сонгодог зохиолч Лев Толстойн  нэрд гарсан хуанли үзэсгэлэнгийн хамгийн их үнэ цэнтэй үзмэр боллоо. Шуугиан дэгдээсэн агуулгатай хуанлийг тэр даруй  хориглож, 1909 онд хэвлэгдэн  гаргасан бүх хувий нь хураасан гээд: Аугаа их зохиолчийн уншигч олонд зориулсан гүн ухааны бүтээл  түүний ертөнцийг үзэх үзэл, нийгмийн байгууламж, ёс суртахуун, шашины талаархи үзэл санааг нь тусган харуулсан. Энэ бүтээл хуанлийн зарчмын үндэс болжээ. Өглөө бүр нэг-хоёр хэллэг уншаад бүтэн өдөр зохиолчийн хэлэх гэсэн зүйлийг эргэцүүлэн бодож болно. Хэлсэн олон зүйл нь тэртээх үеийн Үнэн алдартны сүм хийд, төрийн бодлогыг ёжлонгуй тодорхойлсон. «Дайн бол хор хөнөөл мөн. Хүнийг амь насыг хороохыг юугаар ч зөвтгөж болохгүй гэж Толстой үзэж байсан юм. Тэрбээр хувьдаа газар өмчлөхийг  эсэргүүцэв. Дэлхий солиотой гэсэн гүн ухааны тодорхойлолтыг Толстой 6-р сард хийсэн аж. Ер нь оросын хуанлиудын түүх бол гарамгай зохиолч төдийгүй зураачдын нэр бичигдсэн оросын түүхийн нэг ёсны толь юм. Жишээ нь олон хуанлийг  ХХ зууны эхэн үеийн  нэрд гарсан зураач Кузьма Петров-Водкин, Константин Сомов, Иван Билибин нарын  ноорог зургуудаар хэвлэн гаргажээ.