Орос улсын  “Санрайз” ачааны усан онгоц Япон далайд осолд орлоо. Камбоджийн далбаа нь дор явдаг энэ онгоц  Алс-Дорнодын Находка боомтоос Япон явах замдаа ням гаригийн шөнө Хойд Солонгосын загасчдын усан онгоцтой мөргөлдсөн байна. Мөргөлдөөн Владивостокоос  240 миль газар гарчээ. Туслахаар ирсэн “ Ориент виндт” усан онгоц аврах давцангаас 12 далайчинг аварлаа. Багийн 5 гишүүн болон тус онгоцны ахмад онгоцон дээрээ  үлдэн Өмнөд Солонгосын Донгхае боомтыг зорьжээ.