Европын улс орнуудад тээврийн хэрэгслийн нөсөр том  бөглөрөл гарч  байна. Үргэлжлэн орсон цаснаас болж  британий арлуудын бүх онгоцны буудлууд хаагдаад байна. Герман, Франц болон Унгар улсын онгоцны хуваарьт айхтар өөрчлөлт хийгдээд байгаа аж. Европын орнуудад эрх баригчид хүмүүсийг онцын шаардлагагүй гэр орноосоо гарахгуй байхыг уриалан , шаардлагатай  үед машинаар явахдаа  заавал  хөнжил, дулаан хувцас, ус болон хүнсний зүйл авч явахыг анхааруулж байна.  Одоо манантай Альбионд зөвхөн жуулчид төдийгүй, Английн хөл бөмбөгийн  аврагын тэмцээнийг хойшлуулснаас удтал  хүлээсэн хөгжөөн дэмжигчид ч бас зүдэрч байна.