Белорусс улсад болж байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 30 хувь нь саналаа өгөөд байна. Тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос хийсэн мэдээлэлд хамгийн идэвхитэй сонгогчид Витескийнх аж. Хамгийн бага ирцтэй нь нийслэл хот Минск  байна. ТУХН-ийн орнуудын шинжээчид: санал хураалт ямар нэгэн зөрчилгүй явагдаж байна. Сонгуулийн явцын талаархи албан ёсны мэдээлэл орон нутгийн  цагаар 20:00 минутад цацагдана. Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 10 хүн нэр дэвшин өрсөлдөж байгаагийн дотор Белоруссийн төрийн тэргүүнээр 16 жил ажилласан Александр Лукашенко байгаа юм. Сөрөг хүчин энэ удаагийн сонгуулийг бульхайтай байна хэмээн үзэж, санал хураалтын байр хаагдсаны дараа ард иргэдийг Минск хотын төв талбайд гарахыг уриалсан байна.