АНУ-ын Конгрессийн сенат  дахь бүгд найрамдах намын сөрөг хүчнийхэн  орос-америкийн Стратегийн давшилтат зэвсгийн Гэрээг батлахад саад болсоор байна. Тэдний бямба гаригт хийсэн эхний оролдлого талаар өнгөрчээ. Бүгд найрамдахчууд нь СДЗ ийн Гэрээ нь АНУ-д пуужингийн хамгаалалтын салбар дахь боломжийг хязгарлана гэж үзэж байгаа аж. Орос улс, АНУ хоёр нь  стратегийн давшигтат зэвсгийг хорогдуулах тухай шинэ Гэрээг батлахаар  2010 оны 4-р сарын 8 ны өдөр Прагад гарын үсэг зурсан юм. Тус  Гэрээ нь Орос улсын парламентын 2 танхим, АНУ-ын Сенатын дэмжлэг авсан  байх ёстой юм.