Оросын их театрын тайзнаа тоглох “ Щелкунчик” бүжгийн жүжгийг нэг орой дэлхийн 22 орны үзэгчид үзэх болно. Уг жүжгийг Эдмийн их театраас дэлхий даяар 300 кинотеатрт шууд нэгэн зэрэг  нэвтрүүлэх боломжийг францын нэртэй CielEcran /СиелЭкран/ компани олгож байна. Өнгөрсөн жил туршилтын журмаар Эрдмийн их театрт Борис Астафьевын “Парижийн дөл” бүжгийн жүжгийг шууд дамжуулсан аж. Гайхамшигтай тэр ажлыг францын  голдуу жүжигчид зохион явуулжээ. Энэ удаа “Щелкунчик” бүжгийн жүжгийг Франц улсад төдийгүй, Бельги, Герман, Агли, Япон, Австрали болон бусад улс орнуудын үзэгчид үзнэ. Гофманы үлгэрт П. Чайковскийн бичсэн энэхүү бүжгийн жүжиг Эрдмийн их театрын урын санд  44 жилдээ нандигнан хадгалагдаж байна.