Белорусс улсад Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байна. Төрийн тэргүүний суудалд 10 нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн дотор тус улсын төрийг 16 жил барьж ирсэн Александр Лукашенко өрсөлдөж байна.Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэснээр одоогоор нийт сонгочдын 17 хувь нь саналаа  өгөөд байна. Бямба гаригт тус улсын хүчний байгууллагууд ард иргэдэд хандан сөрөг хүчний уриалганд автагдахгуй байж, хууль бус  үйлдлүүд нь хатуу шийтгэгдэнэ гэж анхааруулж байв. Үүний өмнө сөоөг хүчнээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид нь сонгуулийн дүнг  хуурамчаар  гаргах гэж байгааг мэдэгдээд, санал хураалтын байр хаагдсаны дараа Минскийн төв талбайд гарахыг уриалав.