Индонезийн Суматра арлын эргээр ням гаригт 5,1 баалын хүчтэй газар хөдлөв.Энэ тухай АНУ-ын Геологийн алба мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн төв нь Банда-Ачех хотоос баруун тийш 65 км  болсон аж. Хүний амь эрсэдсэн мэдээ болон уг гамшигийн золиос болсон тухай мэдээ одоогоор ирээгүй байна. Индонез улс нь сейсмийн идэвхитэй бүсэд оршидог бөгөөд газар нутгийн тал хэсэг нь “Номхон далайн галын цагриг дээр” байдаг байна.Энэ бүс нутагт дэлхийн бөмбөрцөгийн хамгийн идэвхитэй тектоник хавтан байдаг, тэдгээрийн нэг нь жилд 7 см хурдтай хөдөлгөөнд ордог аж. 2009 онд болсон Цунамийн улмаас Баруун Суматра тосгонд мянга гаруй хүн амь үрэгджээ. Байна. Харин 2004 онд Баруун Суматра арлын   эргээр сүүлийн 40 жил гараагүй Цунами  Энэтхэг далайн 12 орны хэдэн зуун, мянган хүний амийг авч явсан юм.