НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл  ням гаригт болох яаралтай хуралдаанаараа  Солонгосын хойгийн асуудлаарх оросын төслийг хүлээн авна гэдэгт Москва найдаж байгаа аж. Энэ тухай НҮБ-ын дэргэд суугаа Оросын Холбооны Улсын байнгын төлөөлөгч  Виталий Чуркин РИА Новости агентлагт мэдэгдэв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нь Москвагийн санаачлагаар Сеул, Пхеньян хоёртой уулзалт хийн, бүс нутгийн байдлыг цаашид хурцдуулах алхмуудыг хийхээс түдгэлзэхийг уриална. Сеул шар тэнгист цэргийн сургуулилт явуулахаар 12-р сарын 18, 21 ний аль нэгэн өдөр төлөвлөж байснаа, цаг агаарын хүнд байдлаас болоод  12-р сарын 20 –ны эхэн өдөр шилжүүлсэн аж. БНАСАУ нь хэрэв Өмөнөд Солонгос улс нь цэргийн  сургуулилт хийх л юм бол БНАСАУ 11- р сарын 23-нд Иопхендо арал руу буудсанаас илүү хүчтэй цохилт өгнө гэж мэдэгдэв.