Японы цэргийн бодлогын  батлан хамгаалах стратегийн гол зарчмууд нь аль болох давшилттай чанартай болоод байна. Японы Засгийн газар “ Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх ойрын арван жилийн  зорилтуудыг” баталсантай холбогдуулан   ийм  дүгнэлтийг шинжээчид  хийгээд байна. Холбогдох хөтөлбөрийг ойрын таван жилийн үеийг оролцуулан багтаасан  бөгөөд өнөөдөр Японы сайд нарын танхимын хуралдаанаар батлав. Энэ сэдвийг манай тоймч Александр Редченко үргэлжлүүлнэ. Аюул заналхийлэлд  шуурхай үйлчлэх Японы цэргийн шинэ хөтөлбөр нь “батлан хамгаалах эрчимтэй системийн” зарчмуудаас бүрдэж байна. Ингэхдээ аюул заналхийлэл гэдэг нь Хятад улсын цэргийн сүр хүчийн нэмэгдүүлэх болон БНАСАУ-ын цөмийн пуужингийн хөтөлбөр аж. Тухайлбал, сүүлийн үед идэвхитэй хөгжиж байгаа Бээжингийн далайн-цэргийн хүчний  хариуд Токио усан доорх онгоцоо 16 байсныг  22 хүртэл болгон нэмэгдүүлсэн. Цэргийн усан онгоцны тоо хэмжээ ч нэмэгдсээр байна. Тэдгээр техник нь баллистик пуужинг андах америкийн олон чиглэлт ажиглалтын “ Иджис” системээр тоноглогдсон байна. Ийм зорилгоор Хоккайдо болон Окинава арлууд дээр нэмэлтээр пуужингийн давшилтын эсрэг “Патриол” системийг    байрлуулсан байдаг.Үүнээс гадна Япон улс нь өөрийн өмнөд арлуудын, тухайлбал  БНХАУ-тай нутаг дэвсгэрийн маргаантай Бээжинд Дяоюйдао гэж нэрлэдэг Сеннаку бүлэг арлын хамгаалалтыг бэхжүүлэх бодолтой байгаа аж.  Шинэ хөтөлбөрт Токио Вашингтонтой цэргийн хэлхээ холбоогоо хөгжүүлэхэд их хүчин чармайлт гаргаж байна. Тодорхой мэдээнээс үзвэл нөлөө бүхий албан байгуулагуудын удирдах хүмүүсийн түвшинд ирэх сарын эхний арав хоногт зөвлөлдөх уулзалт болох аж.  Үүний өмнө  явуулсан япон-америкийн цэргийн хамтарсан сургуулилт нь дайны дараах үеийн  хамгийн том арга хэмжээ байв. Энэ ажиллагаанд Японы өөрийгөө хамгаалах хүчнүүдийн  бүх төрөл  болон цэргийн баазууд оролцсон аж.  АНУ-ын талаас явган цэргийн болон агаарын  нисэх хүчний анги нэгтгэлүүд болон далайн цэргийн 7 хөлөг онгоц, цөмийн   “ Жорж Вашингтон” нисэх онгоцын хамт  нийт  44 мянга гаруй цэргийн алба хаагчид болон 400 нисэх  онгоц, 60 усан онгоцны хамт оролцжээ.       Энэ бол маш их хэмжээний цэрэг техник цугларсан цэргийн сургуулилт –гэж Улс төрийн болон цэргийн шинжилгээ- судлагааны хүрээлэнгийн шинжээч Евгений Захаров үзэж байна.  Энэ бүхний шалтаг болох хоёр зүйлд та бүхний анхаарлыг хандуулмаар байна  - гэж оросын шинжээч яриагаа цааш үргэлжлүүлээд,  нэгдүгээрт Японы бүлэг арлууд нь бүх Зүүн-Хойд Азийн нэгэн адил зэр зэвсэгээр  хангагдан, АНУ-ын цэргийнхнээр дүүрсэн.  Цуваа арал нь дарьтай торх мэт хэзээд дэлбэрч мэднэ.  Хоёрдугаарт, цэрэг зэвсгээр хэт тоглох нь бүс нутгийн цэргийн хувьд гинжин урвалд орж нутаг дэвсгэрийн мөргөлдөөнийн халуун цэгт хүргэж мэдэх юм. Хурандаа Захаров тэмдэглэхдээ ,  Япон улс ийм хэмжээний цэргийн сургуулилтад оролцож  “батлан хамгаалах эрчимтэй системийг” цэргийн бодлого болгож байгаа нь Япон улсын энх тайванч бодлогод харшилж, энэ орны нэр хүндэд муу болж мэднэ.