12-р сарын 18- нд дэлхий нийтийн цагаачдын өдөр. НҮБ –ын  Ерөнхий Ассамблей 20 жилийн өмнө энэ өдөр цагаач хөдөлмөрчдийн болон тэдний гэр бүлийн гишүүдийн эрх ашгийг хамгаалах Олон улсын конвенцийг баталсан юм. НҮБ  дэлхийн  бүх улс орнуудыг энэ конвенцид нэгдэн орохыг уриалахын хамт дэлхийн эдийн засаг цагаачдын хөдөлмөрөөс улам бүр шалтгаалаж байна гэж заажээ.  Бүх цаг үед  хүмүүс өөрийн гэр орноо орхин илүү хувь заяаны эрэлд, мөрдөлт хавьчлагаас сэрэмжлэн явж иржээ. Гэтэл XXI зуунд тэдгээр хүмүүсийн нүүдлийн хэмжээ их өөр болжээ. Урд өмнийх шиг тэд хэдэн мянгаараа, зуугаараа биш харин бүр тэр саяараа хэдэн мянган бээр газар  тив алгасан, далай мөрөн гатлан, галт тэргээр, онгоцоор  улс орны хил хязгаарыг нууцаар даван, аз жаргалаа олохоор явна.  Шинжээчдийн тооцоолж гаргаснаар, өнөөдөр дэлхийн хүн амын 35 дахь хүн бүр цагаач байгаа аж. Өөрөөр хэлбэл, төрсөн эх орноосоо өөр газар амьдарч, ажиллаж байна гэсэн үг юм. Цагаачдын процесс нь ихэнх тохиолдолд дэлхийн хүн амын бүртгэлийн хөдөлгөөнд  энгийнээр нөлөөлдөг байна. Хөгжилтэй орнуудад  ажилгүйчүүдийн өсөн нэмэгдэж буй  тоог  тэтгэврийн насныхан ажилладагтай холбож байхад хөгжингүй орнуудад хөдөлмөрийн насныханд ажил олддоггүйгээс цагаачлах явдал гарч байна гэж үздэг. Орчин цагийн шинжээчдийн олонх нь одоогийн хөдөлмөрийн зах зээлийн тухай цагаачдыг хүлээж авч байгаа газарт ч ашигтай, тэдгээрийг өгч байгаа улсад ч мөн адил гэдэгт санал нэгдэж байгаа юм. Дэлхийн банкны мэдээлснээр,  хөгжингүй орнуудад цагаачдаас ирүүлж байгаа мөнгө нь тэдгээр оронд үзүүлж буй олон улсын тусламжаас 2 дахин илүү болохыг тогтоожээ. Хүлээн авагч орны ашиг төдийлөн илэрхий бус-гэж шинжээчид үзжээ. Цагаачид нь ихэнх тохиолдолд нутгийн хөдөлмөрчдийн эрэлт хэрэгцээг төдийлөн хангадаггүй. Гадаадын ажилчдын өөр нэг төрөл нь -өндөр “нарийн  мэргэжлийн” мэргэжилтэн. Энэ нь хөдөлмөрийн бирж дээр онцгой байр эзлэнэ. Мэдээж аливаа юманд сөрөг үр дагавар байдаг. Сүүлийн арван жил улс төрийн нарийн бодлоготой Европ тив түүнтэй нилээд ойр танилцаад авсан. Африк, Ази тивийн орнуудын цагаачид ирсэн орныхоо нийгмийн амьдралд уусах нь үгүй. Тэд хэл ус мэдэхгүй, уламжлал, ёс заншил мэдэхгүй, биеэ хэрхэн авч явахаа ч мэдэхгүй учраас өөрийн хуультай  угсаатны жижиг хүрээгээ  байгуулан түүндээ түгжигдэн амьдардаг. Ийм байдалтай Франц улс тулгарч энэ жил бүр полиц , цагаачдын мөргөлдөөн хүртэл гарсан. Герман улсад  сүүлийн жилүүдэд  цагаачдын хөдөлмөр эрхлэлт бүр хэвийн хэмжээнээс гарч энэ жил тус улсын Засгийн газар цагаачлалын хууль гаргасан байгаа. Саяхан Ангела Меркель Герман улс уламжлалт немецүүдийн үзэсгэлэнт газруудын дэргэд Лалын шашинтны  сүм байхад дасах хэрэгтэй гэж мэдэгдсэн.  2010 оны 10 – сард тэрээр нээлттэй хэлэхдээ,  мульт-соёлтой нийгэм байгуулах оролдлого нь зад нурлаа гэж хүлээсэн байдаг. Хатагтай Меркелийн үзэж байгаагаар бол цагаачдад зөвхөн туслаад зогсохгуй, тэднээс герман хэл, соёлыг шаардах хэрэгтэй аж. Европын ихэнх орнуудын түгшүүрийг Орос улс хуваалцаж байна.  Дэлхийн банкны  гаргасан цагаачдын хөдөлмөр эрхлэлтээр ОХУ  тэргүүлэх орнуудын нэгэнд орж байгаа аж. Орос Улсын өмнө цагаачдынхаа тоогоор 3,5 дахин илүү орох АНУ тэргүүлж явна.  Саяхан Москвад болсон  үндэстнүүдийн хоорондын сөргөлдөөн цагаачлалын бодлогод нарийн засвар шаардлагатай байгааг харуулж байна-гэж  Хар далай-Каспийн тэнгисийн бүс нутгийн Улстөр-нийгмийн шинжилгээний хүрээлэнгийн захирал Владимир Захаров ярьлаа.   Бид ццаш яах ёстой вэ гэдгээ бодох ёстой, яагаад гэвэл, цагаачдын тоо цаашид улам бүр өснө. Дундад Азаас Орос улсад ирж байгаа хүмүүс илүү сайхан амвдрал хайж, энд ирж байгаа, гэтэл тэд задгай мөнгөний төлөө ажиллахад бэлэн байна. Яагаад гэвэл тэдний ийм амьдрал ч үгүй болохоор тэр шүү дээ. Эдгээр ажил хайж байгаа хүмүүсийн тоо зуу биш, мянга ч биш, хэдэн сая хүмүүс шүү дээ. Орос улсын цагаачлалын тулгамдсан асуудал бол маш хурц байгаа, тиймээс цаашид яах вэ гэдгээ бодох хэрэгтэй.  Шинжээчдийн үзэж байгаагаар бол Орос улсад Ази, Кавказын цаанаас ирж байгаа хүмүүсийн дийлэнх  нь Орос улсыг  мэддэггүй, огтхон ч төсөөлөлгүй ирдэг учраас бусад орнуудын адил хүндрэл гардаг аж.  Магадгүй, АНУ-ын туршлагаар тэдэнд заавал сонсох соёл, түүхийн сэдвүүдээр лекц уншивал зарим нэг асуудлын хөнгөлж болох юм. Манай улсад ажиллаж, амьдрахаар ирсэн тэдгээр хүмүүст манай орны түүх , уламжлал, ёс заншил болон биеэ хэрхэн авч явах талаар лекц, яриа хийвэл тустай болно” гэж Владимир Захаров үзэж байна.