Манай орны шинэ жилийн гол сүлд модыг Клинский ойн аж ахуйгаас оросын нийслэлд ёс төртэй тээвэрлэж ирлээ. 30 метр өндөр гоё ногоон гацуурыг Кремльд шилжүүлэхийн тулд  ёслолын Спасские хаалгыг нээв. Онцгой баяр ёслолын үед л жишээ нь ОХУ-ын ерөнхийлөгч тангараг өргөх үедл. Энэ хаалга нээгдэг юм.     Замын хөдөлгөөнийг саатуулахгүйн тулд  Шинэ жилийн үнэ цэнэт ачааг өчигдөр шөнө тээвэрлэв.  Лут том гацуурыг бараг босоо байдлаар нь мод тээвэрлэх тусгай зүтгүүр дээр байрлуулжээ. «Кремлийн сүлд мод», «Шинэ жилийн мэнд хүргэе» гэж том ачааны машины дугаарын оронд бичиж, Өвлийн өвгөний хувцастай хоёр жолооч жолоодсон байна. Манай орны шинэ жилийн гол гацуурыг  дуу, бужиг, галын наадмаар уламжлал ёсоор үдэв.  Ойгоос Москва орох замдаа  гацуур бүхий зүтгүүр  Москва орчмын Клин хотод түр зогссон үед түүнд зориулсан жүжигчлэсэн тоглолт, баяр цэнгэл боллоо. Цагдаагийн машинууд дагалдан явсан бөгөөд 100 км замыг 4 цагийн дотор туулсан юм. Том авто цуваа  москвагийн гудамжуудаар түн аажим явж, эргэх бүртээ хэд хэдэн минут зарцуулсан. Кремлийн  хаалга  Шинэ жилийн сүлд модыг тээвэрлэх замд тулгарсан гол саад болов. Боровицкие хаалга нарийхан учраас үрьдын хоёр жилийн нэгэн адил Спасские хаалгыг арга бую онгойлгов. Гэвч энэ хаалгаар орох нь дээд зэргийн мэргэшилтэй жолооч нарын хувьд нарийн түвэгтэй ажиллагаа болсон. Мод тээвэрлэх машин  хаалганаас хэдхэн см нарийн байсан учир  Өвлийн өвгөний хувцас өмссөн жоллооч нар олон тонн даацтай машинаа оруулахаар нарийн манёвр хийлээ. Угсрагчид Москвагийн Кремлийн Соборная талбай дээр гацуурыг тэсч ядан хүлээж байлаа. Тэд хоёр цамхагт өргүүрийн тусламжтайгаар модыг салхинаас хамгаалах тусгай бетон төхөөрөмжинд оруулж тогтоов. Оросын гол гацуур 100 настай боловч, өндөр, саглагар сайхан мод байллаа. Тийм л байх ёстой. Түүнийг бараг  100 модноос шилж авсан. Сонголт хийх комиссын гишүүдээс маш хатуу шаардлага тавьсан ч клинскийн гацуур зүй ёсоор түрүүлсэн гэж ОХУ-ын ерөнхийлэгчийн тамгын газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Виктор Хреков хэлээд: «Манай төлөөлөгчид Москва орчмын  арваад районыг тойрон явсан. Эцэст Клинский районы гацуурыг сонгож авахаар шийдлээ. Гацуур 30 метр өндөр байх естой нь гол шалгуур боллоо. Түүнийг маш олон тоглоомоор чимэглэнэ. Энэ онд 1 км гаруй урт гэрэлэн  чимэглэл болон 1000 орчим тоглоомоор чимэглэнэ гэв». Кремлийн гацуурыг өнөөдөр чимэглэж эхлэнэ. Түүнийг чимэглэхэд инновацийн технологийг анх удаа ашиглана. Нанохэлхээ болон диодоор гэрэлтүүлэх «Вифлеемийн од» тэдгээрийн дотор байна. Тэгснээр эрчим хүч их хэмжээгээр хэмнэх юм.  Гоё сүлд мод Соборная талбай дээр Орост хуучин тооллын Шинэ жилийн баярыг тэмдэглэх 1-р сарын 14 хүртэл сүндэрлэх болно.