Дэлхийн II дайны  Ялалтаас 65 жилийн дараа нацизмын эсрэг Эвсэлд дахин нэгдэх ёстой. Үүнд нэгдэхийг  “ Фашизмгүй дэлхий ертөнц- дэлхийн хүн амын чухал асуудал” олон улсын бага хурлын төлөөлөгчид уриалж байна. Уг арга хэмжээ Оросын парламентын дээд танхимд болж байна. Нюрнбергийн нацизмын хэргийг шүүх олон улсын ажиллагаа нь  65 жилийн өмнө болсон юм. Харамсалтай нь өнөөдөр ч  тэдгээр нацистуудын гэмт хэргийг  зөвтгөх  гэж оролдох тодорхой хүчнүүд байна. Орос улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведев олон улсын хуралд оролцогчдод хандан хэлсэн үгэндээ Дэлхийн II дайны   сургамж нь “ дайны дүнг эргэн харах болон  нацистууд, тэдний хөл гар бологчдын  гэмт хэргийг цагаатгахыг таслан зогсоох” ёстой  юм гэж цохон тэмдэглэв. Европын зарим  орнуудад “ Нацизмын баатарлаг  гавъяаг“  хөхүүлэн дэмжих нь бүр дэндлээ. Энэ нь ухаанд багтамгүй их хил хязгаарыг давж байна,”-гэж АНУ-ын Нью-Йорк Штатын Ассамблейн гишүүн ноён Алек Брук-Красный үзэж байна.  Америкчууд, холбоотны цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдаж байсан бидний өвөг эцэг, эцэг нар тэдний хүүхдүүд дайн дууссаны 65 жилийн дараа дахин нацизмын аюул сэргэж байна гэж цугларна гэж төсөөлөө ч үгүй биз. Европын олон оронд болж байгаа үйл явдлууд нь өнөөдөр ардчиллын үед болж байна гэхэд хэцүү.  Гэтэл Гитлер чинь өөрөө ардчилсан процесс явагдаж байсан оронд гарч ирсэн  шүү дээ. Тиймээс улс орнуудад болж байгаа процессууд нь миний бодоход их аюултай хандлагатай байна. Энд Зүүн – Европын орнууд үзүүлэлтээрээ харагдаж байна. Латв улсад хуучин Ваффен СС-ийн  легионеруудын жагсаал болдог. Тэдгээрийн ихэнх нь еврей, бусад үндэснтнүүдийн төлөөлүүдийг болон нутаг нэгтнүүдээ  үй олноор устгахад гар бие оролцож явсан алуурчид . Орос улс Прибалтикийг нацизмыг дэлгэрүүлж байгаа хэрэгт Европынхны анхаарлыг хандуулахаар оролдлого хийсээр байгаа. Нөгөө талаар  нацизмын илрэл гарч буй явдалдтай тэмцэх байгууллагууд дэлхийн нилээд хэдэн орнуудад байдаг байна. АНУ –ын Симон Византалийн төв,  Эстони улсын “Ночной дозор”, “ Фашизмгүй дэлхий ертөнц” олон улсын хүний эрх хамгаалах хөдөлгөөн юм. “ Тэдний  явуулж буй ажил их үр дүнтэй байдаг “-гэж “ Фашизмгүй дэлхий ертөнц” олон улсын хүний эрхийг хамгаалах  хөдөлгөөний орлогч дарга Валерий Энгель ярьлаа.  Бид 2010 оны 8-р сарын 1 нд Латвид нацистуудын төлөвлөөд байсан жагсаалыг таслан зогсоож чадсан. Энэ жагсаал нь урьдаас төлөвлөгдсөн, түүгээр ч барахгуй бас зөвшөөрөгдсөн жагсаал цуглаан  байв. Гэсэн хэдий ч бид тодорхой арга хэмжээг урьдчилан авч,  АНУ –ын Төрийн департамент болон Конгрессд,   Брюссель дэхь Европын Холбооны нийгэмлэгт мэдэгдсэн. Тэгснээр албан ёсны Ригад хүнд  дарамт үзүүлсэн. Арга хэмжээ зохиогдохоос нэг өдрийн өмнө Латвийн Ерөнхийлөгч эсэргүүцэж үг хэлсэн. Яг ийм арга хэмжээг Таллинд явуулсан юм. Эдгээр нь зөвхөн жагсаал цуглаантай холбоотой юм.  Цаашид бид системтэй ажил тогтоох шаардлагатай байна. Нацизмын “баатруудыг “ дэвэргэх нь эмгэнэл, хэт даврагсдын болон ксенофобийн аливаа илрэлд хүргэдэг. Энэ нь цаашилбал нийт европын үнэт зүйлсийг , тогтвортой байдал, аюулгүй байдлыг эвдэдэг.  Орос улс нь фашизмын эсрэг байгуулагуудыг нэгтгэн олон улсын эрхийг хамгаалах хөдөлгөөний төлөө тууштай тэмцэж ирсэн. Хамгийн гол зорилго бол  нацизмыг дахин сэргээхгүй байхын тулд , түүхийн үнэнг гуйвуулахгуй байх нэгдсэн стратегийг боловсруулах нь чухал байна. Өнөөдрийн бидний зорилго бол фашизмын эсрэг байр суурь ч биш, харин фашизмгүй дэлхий ертөцийг байгуулах тийм түншлэлийн бүтцийг бий болгох нь чухал. Нацизмтэй тэмцэхэд урьдаж хийх нь чухал гэж түүх хэлж байна.