Иран улс нь Түрк улсаар зуучлуулан өндөр баяжуулсан ураны нөөцөө олон улсын эдийн засгийн хоригийг арилгахад  солих  нууц яриа, хэлэлцээрийг хийж байна- гэж Британий хэвлэл мэдээлсэн байна. Уг арилжааны нөхцөлөөр бол Иран улс нь өөрт нь бэлэн байгаа ялимгүй баяжуулсан мянга орчим килограмм  ураныг гадаадад дамжуулахын хамт 30 килограмм  20 % баяжуулсан ураны бүх нөөцийг өгч магадгүй байна. Ираны цөмийн эдгээр материалууд нь  олон улсын хамтын нийгэмлэгийн заасан газар хадгалагдах юм. “ Хэлэлцээр үр дүнд хүрч болох авч маш их зүйлийг зөвшилцөх ёстой “-гэж английн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэлэлцээрт оролцогчдийн нэгний хэлснийг иш татжээ. Энд мэдээлсэнээр, Орос улс, АНУ болон Франц улс нь энэ хэлэлцээрт орж байгаа аж.