Баасан гаригт Өмнөд Солонгосын Элчин сайд Ли Юн Хо болон АНУ-ын  Элчин сайд Жон Байерли нарыг Орос Улсын ГХЯ  урин, Шар тэнгист төлөвлөгдөөд байгаа цэргийн хамтарсан сургуулилтад түгшиж байгаагаа илэрхийлэв.  Өмнөд Солонгос улс нь  мэдэгдэхдээ, 12-р сарын 18, 21 ны аль нэгэн өдөр цэргийн сургуулилтаа сэргээн Ионпхендо аралын ойролцоо их байлдааны буудлага хийнэ-гэжээ. Энэ үйлдлийг БНАСАУ нь өдөөн хатгалга гэж үзэж байгаа төдийгүй 11-р сард хийсэн буудлагаас илүү хүчтэй цохиолт Өмнөд Солонгост үзүүлнэ гэж хариу мэдэгдсэн. Үүний өмнө 11-р сарын 23 нд БНАСАУ нь Өмнөд Солонгосын цэргүүд  тэнгисийн ус руу сургуулилтын буудлага  хийж байтал Хойд Солонгосын тал гэнэт Еонпхендоо  арал руу буудсан. Пхеньян аралыг хүрээлж буй усыг өөрийн гэж үздэг бөгөөд Өмнөд Солонгосын буудлагаыг өдөөн хатгаглга гэж үзжээ. Мөргөлдөөний дүнд нилээд хэдэн цэргийн болон энгийн иргэд амь үрэгдэжээ.