Өмнөд Солонгос төлөвлөсөн их бууны буудлагын сургуулилтаа Шар тэнгисийн мандал дээр шилжүүлж магадгүй аж. Би-Би-Си гийн Өмнөд Солонгосын эрх баригчдын хэлснийг иш татаж мэдээлсэнээр үүнд цаг агаарын таагүй байдал нөлөөлсөн аж.  Үүний өмнө  Сеул цэргийн сургуулилтыг АНУ-ын оролцоотой Ионпхендо аралын ойролцоо  12-р сарын 18, 21-ний   өдрийн аль нэгэн өдөр явуулах тухай мэдээлж байсан. Үүнтэй холбогдуулан БНАСАУ мэдэгдэлдээ тус улс цэргийн сургуулилт явуулахыг эсэргүүцэж байгаа төдийгүй хэрэв явуулахад хүрвэл цэргийн хүч хэрэглэхэд бэлэн байгаа гэжээ. Москвад  Орос улсын ГХЯ үүнтэй холбогдуулан БНАСАУ-ын Элчин сайдад мэдэгдэхдээ, дээрх байдалд сэтгэл гүнээ түгшиж байгаа бөгөөд Пхеньяны зүгээс дээд зэргийн тэвчээр гарган,  Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хурцатгах ямар нэгэн үйл ажиллагаа хийхгүй байхыг уриалав.